Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Билл Гейтсийн энэ зун уншихыг санал болгож буй 5 ном (+Уншихад илүүдэхгүй 8 ном)


Америкийн бизнесийн магнат, тэрбумтан, филантропист Билл Гейтс жил бүр өөрийн уншиж буй номуудаа танилцуулж, санал болгодог уламжлалтай. Энэ зун болон гэртээ байх хугацаандаа тэрээр дараах таван номыг санал болгож, нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлажээ.


1. “The Choice” - Эдит Ева Эгер

Энэхүү номын зарим хэсэгт өөрийнхөө тухай, зарим хэсэгт тэр бусад хүмүүст хэрхэн тусалж буй талаараа бичсэн. Эгер гэр бүлийнхэнтэйгээ Аушвиц хорих ангид хоригдож байсан бөгөөд тэр үед дөнгөж 16 настай байжээ. Итгэхийн аргагүй аймшигт явдлаас амьд үлдсэнийхээ дараа тэрээр АНУ явж сэтгэцийн эмч болсон. Бусдаас өөр амьдрал туулсан нь түүнд гайхамшигт хэрсүү ухааныг суулгаж өгсөн ба хэцүү нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай түүний санал зөвлөгөөнөөс олон хүн тайвшрал олох болно гэж би бодож байна.

2. “Cloud Atlas” - Дэвид Митчелл

Зарим номыг уншиж дууссаны дараа түүний тухай эргэцүүлэн бодож, бусадтай санал бодлоо хуваалцмаар санагддаг шүү дээ. Энэ номыг та уншиж дууссаны дараа номын агуулгыг удаан хугацаанд эргэцүүлэх болно.

Энэ зохиолыг тайлбарлахад жаахан хэцүү. Өөр өөр зуунд болсон 6 өөр түүхийг өгүүлдэг. 1800-аад оны дунд үед Номхон далайн өмнөд хэсэгт усан онгоцонд явж байсан Америк залуу эмчийн талаарх хэсэг надад илүү таалагдсан. Хэрэв та хүн төрөлхтний хамгийн сайн болон муугийн талаарх сэтгэл хөдөлгөм түүх уншмаар байгаа бол таныг надтай адил үүнийг шимтэн уншина гэж найдаж байна.

3. “The Ride of a Lifetime” - Боб Игер

Энэ ном бол миний уншиж байсан бизнесийн талаарх шилдэг номуудын нэг.

Игер том компанийн CEO байх ямар байдаг талаар тайлбарласан сайхан бүтээл гаргажээ. Та бизнесийн талаарх ойлголт олж авахаар эрэлхийлж байсан ч бай, зүгээр сайхан ном уншиж таашаах гэж байсан ч бай түүний өгүүлэх Диснейн хамгийн их өөрчлөлт шинэчлэлт авчирсан үеийн түүх танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

4. “The Great Influenza” - Жон М.Барри

Бид бүхэн ирээдүй ямар байх нь тодорхой бус цаг үед амьдарч байна. Гэхдээ хэрвээ та үүнийг түүхтэй харьцуулан үзвэл, 1918 онд гарсан томуу, томуу төст өвчний тахал нь бидний одоогийн нөхцөл байдалтай дөхөж ирж байна.

Барри танд хүн төрөлхтний түүхэн дэх үхэлд хүргэх аюултай хамгийн хэцүү тахлын талаар мэдэх шаардлагатай бараг бүх зүйлийг заах болно. Хэдийгээр 1918 онд одоогийнхоос өөр байсан ч "The Great Influenza" ном одоо ч гэсэн бид үүнтэй ижил олон бэрхшээлийг даван туулж байгааг сануулж байна.

5. “Good Economics for Hard Times” - Абхижит В.Банержи ба Эстер Дуфло

Банержи, Дуфло нар өнгөрсөн онд Нобелийн Эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг хүртсэн бөгөөд тэд өнөөгийн хамгийн ухаалаг эдийн засагчдын нэг. Аз болоход, тэд нар эдийн засгийг жирийн хүмүүст ч ойлгоход хялбар болгон өгчээ. Тэдний шинэ ном тэгш бус байдал ба улс төрийн хуваагдлыг АНУ зэрэг баян чинээлэг орнуудын төрийн бодлогын мэтгэлцээний жишээн дээр тайлбарлаж өгсөн юм.

        Уншихад илүүдэхгүй бусад ном

  • “The Headspace Guide to Meditation and Mindfulness” - Энди Пуддикомби

Би бясалгалд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан ч Эндигийн ном, бүтээсэн аппликейшн нь намайг өөрчилсөн. Өмнө нь Буддын лам байсан тэрээр бясалгалын талаарх олон хэрэгтэй ойлголтуудыг тайлбарлажээ. 

  • “Moonwalking with Einstein” - Жошуа Фоер

Жошуа Фоер бол шинжлэх ухаанч зохиолч бөгөөд ой санамж хэрхэн ажилладаг, яагаад зарим хүмүүс өнгөрснөө эргэн санадаг гайхалтай чадвартай байдаг талаар сонирхон судалжээ. Тэр таныг АНУ-ын ой санамжийн аварга шалгаруулах тэмцээнд оруулах болно.

  • "Martian" - Энди Вайр 

Та бүхэн хэдэн жилийн өмнө Мэтт Дэймоны гол дүрд нь тоглосон кино гарсныг санаж байгаа байх. Тэр Ангараг гарагт хаягдаж үлдсэн ботанистын дүрийг бүтээдэг бөгөөд айдсаа даран байж шинжлэх ухаан ашиглан амьд үлдэх болно гэдэг. Бид коронавирусийн халдварын үед ч мөн адил зүйлийг хийж байна.

  • “A Gentleman in Moscow” - Амор Таулс

1922 он. Гол дүрийн баатар зочид буудалд бүх насаараа хоригдох ял эдлэн сууж байгаа хүн. Энэ бол хөгжилтэй, ухаантай, гайхамшигтай, таны хүрээлэн буй орчныг сайхан болгох түүх гэж би бодож байна.

  • “The Rosie Trilogy”  - Грэмэ Симсион

Энэ гурамсан зохиол намайг үнэхээр хөгжөөсөн. Олон хүнд хачин санагддаг дүрийн санаа бодол, зүрх сэтгэлд орж, яг үнэндээ тэр бусдаас тийм ч өөр биш гэдгийг олж мэдэхэд хүргэсэн.

  • “Hyperbole and a Half: Unfortunate Situations, Flawed Coping Mechanisms, Mayhem ,and Other Things that Happened” - Алли Брош

Уг номыг гурван цагийн дотор л уншаад дуусах хэдий ч та илүү урт байсан ч болоосой гэж хүсэх болно. Учир нь энэ маш хөгжилтэй бас ухаалаг бүтээл.

  • “What If?: Serious Scientific Answers to Absurd Hypothetical Questions” - Рэндалл Мунрое
  • “XKCD Volume 0” - Рэндалл Мунрое

NASA-гийн инженер байсан түүний дээрх 2 ном шинжлэх ухааны хичээлүүдийг гайхалтайгаар хөнгөвчлөх болно.

Эх сурвалж: Gatesnotes.com

Орчуулсан: Ц.Ариунбилэг 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Үндэсний номын баяр V сарын 17-19-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд болно
2
2024.04.09
Бороотой өдрийн эморлын хөтөч: Унших ном, сонсох дуу, үзэх кино санал болгох нь
3
2024.04.06
Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

LOL 2020.06.19 162.158.7.44

Бүтэн сараар хоцорчээ http://posted.mn/c/entertainment-billgates5bookstoread

0 Хариулах