Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Билли Айлиш өөрийг нь шүүмжлэгчдэд зориулж богино хэмжээний кино бүтээжээ


Грэммигийн шагналт дуучин Билли Айлиш өөрийг нь шүүмжилж, үзэн ядсан үг хэллэгээр доромжилдог хүмүүст хандаж  "Миний хариуцлага биш" нэртэй богино хэмжээний кино бүтээснээ YouTube сувагтаа оруулсан байна. 

Өмнө нь тэр биеийн галбиртай холбоотой доромжлолоос, сексийн объект болохоос зайлсхийж хэлхэгэр, сул хувцас өмсдөг хэмээн тайлбарлаж байв. Учир нь, түүний биеийн жин, хувцасны сонголттой холбоотой шүүмжлэл нэг бус гарч байсан юм. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Хавайд амарч байхдаа инстаграмдаа бикинитэй зургаа оруулснаас болж олон зуун хүнээс үзэн ядсан, доромжилсон үг хэллэгтэй сэтгэгдэл хүлээн авчээ. 

Иймээс залуу уран бүтээлч хүнийг бие галбир, хүйсээр нь алагчилдаг, ялгаварлан гадуурхдаг үзлийн эсрэг дуугарахаар шийдсэн байна. Тус богино бүтээлдээ Билли Айлиш "Зарим хүн миний өмссөн хувцсыг үзэн яддаг бол зарим нь магтана. Нэг хэсэг нь бусдыг шившиглэхдээ үүнийг ашигладаг бол өөр бусад нь намайг гоочлох шалтгаанаа болгодог. Та нар үргэлж намайг ажигладаг ч хийсэн зүйлээс минь нэгийг нь хардаггүй" гэжээ. 

Мөн тэр "Хэрэв би өөрт тухтай хувцас өмсвөл эмэгтэй хүн биш болчихно. Хэрэв би хувцсаа нимгэлбэл завхай эмэгтэй гэгдэнэ. Та нар хэзээ ч миний биеийг харж байгаагүй атлаа одоо ч гэсэн миний биеийг, намайг шүүмжилсээр байна. Яагаад" хэмээн асуужээ.

Эх сурвалж: Mashable

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
1
32
1
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.