Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бизнес эрхлэгч ЭМЭГТЭЙ таны заавал сонсох 5 ПОДКАСТ


Мэдээллийн энэ их урсгал дунд өөрт зайлшгүй хэрэгцээтэй мэдээллээ таньж олж авах улам бэрхшээлтэй болж буй. Тэр дундаа подкаст гэх шинэ хэлбэр хэдийнэ нэвтэрч бидний гар утсанд дүүрэн мэт боловч цаг гарган сонсох, шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх нэгийг сонгож олно гэдэг хэцүү. Тиймээс бизнес эрхлэгч хүн бүрт хувь хүний талаас ч тэр, ажил мэргэжилд ч тустай дараах подкастыг бид санал болгож байна.

1. НОМИОТОЙ ЯРИЛЦЪЯ

Ж.Номин бол олон улсын итгэмжлэгдсэн зөвлөх коуч, “Lean In Circle”-ийн Монгол дахь хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо коучинг болон карьер хөгжлийн чиглэлээр Их Британийн “Warwick” их сургуульд магистр хамгаалж буй. Тэрбээр подкастаараа карьер зөвлөгөө, манлайллын ур чадвар, хувь хүний хөгжил, сэтгэл зүй зэрэг олон сэдвээр яриа өрнүүлж, туршлагаа хуваалцаж байна. Дэлхий дахинаа амжилттай компаниуд сүүлийн үед удирдлага болон ажилтнууддаа хувь хүний, байгууллагын сургалт коучинг өргөнөөр нэвтрүүлснээр тухайн байгууллагын ажлын бүтээмж нэмэгдэх, ажилчид сэтгэл хангалуун байх, байгууллагын соёлд эерэгээр нөлөөлөх зэрэг боломжийг бий болгож байна. Тэгвэл энэ бүхнийг дэргэдэх нөхрөөсөө мэт энгийн, ойлгомжтой мэдээллийн хэлбэрээр сонсож, суралцах боломжийг Номиогийн подкаст олгоно.

2. SUSTAINABLE MONGOL

Тогтвортой хөгжлийн тухай яриа хамгийн их сонсогдох болсон чухал ач холбогдолтой эрин үед бид амьдарч буй. Дэлхий нийтийн чиг хаандлага байгаль дэлхийд ээлтэй, хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэж уламжлалт болон шинэ бизнесүүд энэ хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэх болсон. Та ч бaс эрхэлж буй бизнес, хийж буй бүтээгдэхүүнээрээ даян дэлхийн санаачлагад нэгдмээр байвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ подкаст таны туслах, зөвлөх болно. Кофе уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдөг, бид яагаад жижиг кафенуудыг дэмжих хэрэгтэй вэ гэдгээс эхлээд олон санааг 30 гаруй дугаартаа тэд дурьдсан байгаа. Түүнчлэн бизнесээрээ нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаарх шинэ санааг ч та “Тулхтай Монгол” подкастаас олж мэднэ!

3. BUSINESS RADIO PODCAST

Та бизнес, эдийн засгийн мэргэжилтэй юу? Хэрэв үгүй бол, гэхдээ энэ тухай мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлмээр байгаа бол “Business Radio Podcast”-ийг сонсоорой. “Тэргүүлэгч байгууллагын зөв шийдвэр гаргалтад радио долгионоор туслах” уриатай энэ подкаст шинжлэх ухааны мэдлэгийг танд сонсоод ойлгоход хялбар байдлаар хүргэх болно. Түүнчлэн аливаа ойлголт, үзэгдлийг мэргэжлийн шинжээчид тайлбар, дүгнэлттэйгээр хүргэдэг тул бизнес эрхлэгчдийн шийдвэр гаргалтад тустай байх нь гарцаагүй. Нэг дугаар нь 15 минутаас хэтэрдэггүй учраас өдөртөө нэг сонсоход яг таарна. Эдийн засаг, менежмент, маркетингийн чиглэлийн гээд олон талт мэдээллийг олж авах өргөн боломж энд бий.

4. OKO D

Старт-ап бизнесийн ертөнцөд Оког мэдэхгүй хүн ховор биз ээ. “Techstars” компанийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь гарааны бизнесийн тухай нэвтрүүлэг бэлтгэж тухайн үедээ олон үзэгчийг татаж байв. Сүүлийн үед сошиал хуудсууд тэр дундаа Instagram хуудсаараа дамжуулан бизнес эрхлэх тухай төдийгүй хувь хүний хөгжил, зохион байгуулалттай холбоотой сонирхолтой мэдээлэл, зөвлөгөөг хүргэх болсон билээ. Үүн дээр нэмээд тун саяхнаас өөрийн “Oko D” подкастыг хөтөлж эхэлсэн нь өдөр тутамдаа сошиал сүлжээ ашиглаад байж амждаггүй ч өөрт хэрэгцээтэй мэдээллийг цаг гарган дуулах эрмэлзэлтэй хэн бүхэнд тустай контент болоод буй.

5. THE CONVERSATION

Эмэгтэйчүүдийн манлайлал, урам зоригийн ундарга хаанаас эхэлдэг вэ? Та заавал гайхамшигт амжилтад хүрсэн агуу захирлын амжилт эсвэл дэлхийн нөлөө бүхий баячуудын түүхийг сөхөх шаардлагагүй. Харин гэрэл зурагчны мэргэжлээр ажиллахдаа дайны талбарт хэрхэн утаа сөрөн ажилласан, хөлбөмбөгийн агентаар ажиллахдаа эрэгтэйчүүдтэй яаж мөр зэрэгцэн менежмент хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй боловч өөртөө боломжийг хэрхэн бий болгосон талаар дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох бүсгүйчүүдийн түүхийг “The Conversation”-оос сонсоорой. Баримтат цувралуудаараа танигдсан “BBC” уг цувралыг хийдэг бөгөөд нэг дугаарт амьдралын зам мөр нь мэргэжлийн хувьд эсвэл өдөр тутмын туулж буй зам нь төстэй боловч дэлхийн хоёр өөр улсад оршин сууж өөр өөрийн бэрхшээлийг даван туулж буй эмэгтэйчүүд оролцдог.


"Гэрэг” сэтгүүл Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь" төслийн багтай хамтран бэлтгэсэн дугаараас хүргэж байна. Төслийн багтай холбоо барих бол:

FB: WEE Mongolia
E-mail: [email protected]

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах