Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

'Black Lives Matter' хөдөлгөөн ба Капитолын ордонд гарсан үймээнийг харьцуулах нь


Өчигдөр Дональд Трампыг дэмжигчид АНУ-ын нийслэл Вашингтон хотод орших Капитолын ордон руу хүч түрэн орж, үймээн гаргасны улмаас нэг хүн амиа алдаад байна. Тэд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены сонгуулийн ялалтыг эцэслэн батлахыг эсэргүүцэн ийнхүү эмх замбараагүй байдал үүсгэжээ. 

"Америкийг дахин агуу болгоно" гэх Дональд Трампын сонгуулийн уриа үгтэй саравчтай малгайг өмсөн, Трампыг дэмжигчдийн далбааг барьсан иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, Капитолын ордны цонхыг хагалан дотогшоо нэвтрэхэд эрх баригчид арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хяналтандаа оруулах хүртэл багагүй хугацааг алджээ. Тэд ордон дотор зураг даруулж, чөлөөтэй сэлгүүцэн сошиал медиад лайв бичлэг хийж байв. 

Энэ явдлын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Капитолын ордонд гарсан үймээн болон өнгөрсөн зун өрнөсөн 'Black Lives Matter' хөдөлгөөний уур амьсгал, тухайн үед цагдаа нар жагсагчдын эсрэг хэрхэн хүч хэрэглэж байсныг харьцуулж эхлэв. 

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 25-нд африк гаралтай иргэн Жорж Флоид сэжигтнээр баривчлагдах явцдаа цагдаагийн гарт амиа алдсан нь дэлхий нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхэд хүрсэн билээ. Black Lives Matter буюу хар арьст хүмүүсийн эрхийг шаардсан хөдөлгөөн АНУ-ын 50 мужаас гадна Их Британи, Өмнөд Солонгос, Норвеги, Мексик, Франц, Энэтхэг, Пакистан, Швед, Герман, Польш гээд дэлхийн өнцөг булан бүрд өрнөсөн юм. 

Black Lives Matter хөдөлгөөнийг тухайн үед бослого, үймээн самуун хэмээн тодорхойлж байсан ч бодит байдал дээр хэзээ ч тийм байгаагүйг одоо бидний харж буй үйл явдал гэрчиллээ гэх утгатай жиргээг найруулагч, зохиолч Чарли Макдауэлл твиттерт бичжээ.

'Black Lives Matter' хөдөлгөөн ба Капитолын ордонд гарсан үймээнийг харьцуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.

1.

Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Вашингтон дахь Капитолын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал хийв. Конгресс Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар хуралдаж байх үед жагсагчид аюулгүй байдлыг зөрчин ордонд нэвтэрчээ. (2021 оны 1-р сарын 6) 

Иргэд Жорж Флоидыг цагдаа нарын гарт амиа алдсаныг эсэргүүцэн тайван жагсаал хийх үеэр Үндэсний Гвардын цэргүүд Линкольны дурсгалын хөшөөний өмнө хамгаалалтад гарсан байв. (2020 оны 6-р сарын 2)

2. 

Трампыг дэмжигчид Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэрэглэхээр бэлдсэн индэрийг авч буй нь.  (2021 оны 1-р сарын 6)

'Black Lives Matter' хөдөлгөөн жагсагчид Линкольны дурсгалын хөшөөний өмнө тайван жагсаал хийв. (2020 оны 6-р сарын 2)

3.

Трампыг дэмжигчид Капитолын ордонд нэвтрэв. (2021 оны 1-р сарын 6)

АНУ-ын Вашингтон хотод болсон жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөв. (2020 оны 6-р сарын 1)

4.

Капитолын ордонд нэвтэрсэн Трампыг дэмжигч (2021 оны 1-р сарын 6)

Линкольны дурсгалын хөшөөний өмнө тайван жагсаал хийсэн иргэдийн нэг. (2020 оны 6-р сарын 6)

5.

Трампыг дэмжигчид Капитолын ордонд нэвтрэх үеэр цагдаа, аюулгүй байдлын ажилчидтай мөргөлджээ. (2021 оны 1-р сарын 6)

'Black Lives Matter' хөдөлгөөн жагсагчид хууль сахиулагчидтай нүүр тулж буй нь. (2020 оны 6-р сарын 1)

6.

Трампыг дэмжигчид Капитолын ордонд дайран орсны улмаас зэвсэгт мөргөлдөөн гарав.  (2021 оны 1-р сарын 6)

Цагаан ордны ойролцоо хамгаалалтад гарсан Үндэсний Гвардын цэргүүдийн өмнө гараа өргөн зогсож буй жагсагч. (2020 оны 6-р сарын 1) 

Эх сурвалж: Mashable

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.09 172.69.252.145

Trumpiin jagsagchid yamar ch tsagdaa hamgaalalt n neelttei bga bogood ichguurgui avirlaj bhhad. Black lives matter bolohoor tsereg tsagdaa hamgaalaltiihnii omno huchguideh handlaga bsan. 2 oor energy yumda

0 Хариулах