Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Black Mirror"-ийн нэг анги 2020 оны үйл явдлыг зөгнөсөн гэж хүмүүс шуугиж байна


"Black Mirror" цуврал анх гарч эхлэхэд олон хүнд аймшигтай, тавгүй, бас маш олон хүнд гайхалтаой, өвөрмөц санагдаж байсан байх. Гэтэл хүмүүс одоо өөрсдөө энэ цувралд тоглож байгаа мэт санагдаж байна хэмээн ярьж байна.

Жагсаалын үеэр: Надад "Black Mirror" цувралын энэ анги таалагдахгүй байна.

Black Mirror: 6-р бүлэг. Бүх газар яг одоо бодитоор гарч байна.

Бас энэ маш ухаалаг, эвгүй сурталчилгааны арга. Үнэхээр бодит мэдрэмж төрүүлж байсан шүү.


Тэгвэл зарим хүн нэгэн хачирхалтай зүйлийг анзаарсан нь олон хүнийг гайхшруулжээ.

2011 онд гарсан 1-р бүлгийн хоёрдугаар анги болох "Fifteen Million Merits"-ийн зарим зүйл одоо үед биелжээ.

Энэ ангид хүмүүс дэлгэцээр дүүрсэн тийм ертөнцөд амьдардаг тухай өгүүлдэг. Хүмүүс меритс гэх зүйлийг олж авахын тулд өдөржин дугуй жийдэг. Тэгснээр хоол унд, үзэх зүйл гээд наах захын зүйлээс авахуулаад маш олон зүйлд зарцуулж болдог.

Гол дүрийн залуу Бин тун удалгүй Аби гэх эмэгтэйн дуулж байгааг сонсож, тэд танилцдаг. Харин залууд түүний хоолой таалагдсан тул "One Shot" гэх авьяастан шалгаруулдаг тэмцээнд Абиг орохыг ятгадаг билээ.

Тэр шоунд маш сайн оролцсон ч шүүгчид харин түүнийг дуулахаас өөр зүйлээр явах хэрэгтэй хэмээн ятгадаг.

Гэхдээ яг энэ ангийн хамгийн ихээр олны анхааралд өртсөн зүйл нь виртуал үзэгчдийн хэсэг юм.

Шоуны үзэгчид виртуал дүрээр хойно нь байрлаж байна.

Ямар нэгэн зүйлтэй төстэй харагдаж байна уу?

Учир нь үнэхээр төстэй зүйл болж байгаа учраас тэр.

Яг энэ цуврал дээр гардаг шиг маш олон шоу нэвтрүүлэг, тоглолтууд бүгд ийм байдлаар л явагдаж байна.

Цуврал болон бодит байдал 

"Авьяаслаг Америкчууд" шоу яг ийм байдалтай явагдаж байгаа.

Харин энэ бол "Black Mirror" цувралын хэсэг:

Эвгүй санагдаж байна уу?

NBA тоглолт ч бас...

Кинотой харьцуулбал:

Энэ бол MTV VMA:

Энэ харин цувралын хэсэг:

Та бүхэн энэ ангийг Netflix дээрээс үзэх боломжтой юм шүү.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
2
0
1
4
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.