Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан Монголд дөрөв дэх хүүхдийн эмнэлгээ барьж, ашиглалтад орууллаа


Хан-Уул дүүргийн 12-р хороо буюу Биокомбинатад БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьсан хүүхдийн эмнэлгийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуо тэргүүтэй хүмүүс оролцсон юм. 

Тус эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон "Хангарди-Улаанбаатар" ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй дөрөв дэх эмнэлэг юм. Мөн энэ үеэр тус сангийн хамт олон 150 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Ийнхүү Биокомбинатад хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 12,13,14-р хорооны хүүхэд, багачууд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байна. 

ЗурагТайлбар





Д.Сарангэрэл: Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд 70 том ажил хийж байгаагийн нэг нь энэ хүүхдийн эмнэлэг 

Нээлтийн ёслолын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Монгол Улсын эрүүл мэндийн салбарт БНХАУ ихээхэн анхаарал хандуулж байна. Хүүхдийн эмнэлгээр тогтохгүй эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн сургалтын асуудалд онцгойлон анхаарч ирсэн. Тухайлбал, 2019 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагын 80 ажилтан БНХАУ-д суралцаж төгсөөд байна. Хан-Уул дүүргийн 12-р хорооны хувьд ганцхан өрхийн эмнэлэгтэй бөгөөд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол 25 км явж, хотын төв рүү очиж тусламж, үйлчилгээ авдаг хүнд нөхцөлтэй байсан. Харин БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан нийслэлийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулах үйлсийг өөрсдийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж, Хан-Уул дүүргийн 12-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байгаад туйлаас баяртай байна. Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ ойн хүрээнд 70 том ажил хийж байгаагийн нэг нь энэ хүүхдийн эмнэлэг юм" гэв. 

Энхтайван, хөгжлийн сан Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг барьжээ

БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуо "Бид маш богино хугацаанд энэ хүүхдийн эмнэлгийн барьж, ашиглалтад оруулсандаа баяртай байна. БНХАУ-ын Засгийн газар жил бүр хөрш Монгол улсад төрөл бүрийн буцалтгүй тусламж олгож, хөнгөлөлттэй зээл олгодог. Харин манай сан нь цэвэр нээлттэй хандиваар санхүүжилтээ бүрдүүлж, нийгмийн сайн сайхны үндсэн дээр эдгээр эмнэлгийн барьсан юм. Хэдийгээр сангийн хөрөнгө хязгаартай ч бид Монгол Улсад өндөр ач холбогдол өгч, нийт төсвийнхөө 10 хувийг Монголд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулдаг" гэсэн юм. 

Дашрамд дурдахад, 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан нь дотооддоо төдийгүй олон улсад төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, дэлхийн 26 улсад үйл ажиллагаа явуулж байгаа ба Монголын "Хангарди - Улаанбаатар" ТББ-тай 2011 оны наймдугаар сараас эхлэн хамтын ажиллагаа тогтоожээ. Тус сангийн Монгол дахь үйл ажиллагаа нь боловсрол, эрүүл мэнд болон сургалт, семинар гэсэн үндсэн гурван чиглэлд хуваагддаг байна. 

ЗурагТайлбар







Энхтайван, хөгжлийн сан Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барих төслийг тав дахь жилдээ үргэлжлүүлж байгаа бөгөөд өмнө нь Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс хол, алслагдмал хороодод хүүхдийн эмнэлэг, Төв аймагт 150 хүүхдийн ортой цэцэрлэг барьж, ашиглалтад оруулжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.23 192.82.74.233

Хүүхдийн эмнэлэг сургууль цэцэрлэг хамгийн их хэрэгтэй байгаа, их баярлалаа.

0 Хариулах


Зочин 2019.11.22 103.212.118.111

Энх тайван хөгжлийн сан үнэхээр буянтай ажил өрнүүлж Монголын ирээдүйд хөрөнгөоруулалт хийж байгаад талархаж та бүгдийн буяны үйлсэд амжилт хүсье.Монгол Хятадын найрамдал улам батжин бэхжих болтугай.

0 Хариулах