Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

БНСУ-руу ирж, очих бүх нислэгийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 3 хүртэл түр зогсоолоо


Өчигдөр /2020.02.24/ Улсын Онцгой комисс хуралдаж, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, БНСУ-аас ирж, буцаж буй зорчих урсгалын мэдээлэл, хоёр орны зорчих тээврийн нислэгийг зогсоох, эсэх,  нүүрс газрын тосны тээвэрлэлтийг сэргээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, баярын өдрүүдэд авто замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хийж буй нэмэлт зохицуулалтын талаар тус тус мэдээлэл сонсож дараах шийдвэрүүдийг гаргалаа.

БНСУ-д шинэ коронавирусийн халдварын дэгдэлт хурдацтай явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна.  Эрсдлээс урьдчилан сэргийлж 15 улс БНСУ-тай агаарын тээврийн зорчих урсгалаа хязгаарлаж, 6 улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна.

Манай Улс өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас тээвэрлэн  авчрахаар боллоо. Солонгосын талд дипломат шугамаар саналаа тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргаад байна.

Дээрх хугацаанд МИАТ, Кореан эйр, Асиана эйрлайнс авиа компаниудын нийт 18 нислэг цуцлагдах бөгөөд Монголд 3668, Солонгост 2504 зорчигч зорчихоор тасалбар захиалсан байжээ. Нислэг цуцлагдаж буйтай холбогдуулан зорчигчдын тасалбарын төлбөрийг  шимтгэлгүйгээр буцаан олгохыг авиа компаниудтай хэлэлцээрийн хүрээнд тохиролцох аж. Эсвэл зорчигчид нислэгийн хугацаагаа хойшлуулж ашиглаж болохоор зохицуулалт хийх юм байна.

Мөн өдрийн хурлаар Аймаг нийслэлийн засаг дарга нарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан болзошгүй эрсдлийн үед ашиглах зориулалтаар бүх эмнэлэг, сувиллын газруудын бэлэн байдлыг хангахыг Улсын Онцгой комиссоос үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол уржигдар /2020.02.23/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Тэгү хотоос ирсэн 2 хүүхэд дөрвөн том иргэнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан хянаж байна. Урьдчилсан байдлаар эмнэлзүйн шинжгүй, халуурах, хоолой боох гэх мэт шинж тэмдэг илрээгүй ч БНСУ-ын халдварын дэгдэлтийн голомт болох Тэгү хотоос ирсэн учир хяналтад авч шинжилгээний хариуг хүлээн тусгаарлаж байна.

Амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдад зориулж Улаанбаатар хотод 8 чиглэлд нийтийн тээврийн тусгай үүргийн автобус ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчлэхээр Нийслэлийн Онцгой комиссоос тус тус зохион байгуулахаар болов.

БНСУ-д нийт 48.000 монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэд хорио цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусч байгаа бол Солонгос Улсын Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэл хоногоор визийн сунгалт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.