UBLife Logo
Newsfeed

Бодит амьдрал дээрх Рапунзель гэгддэг эмэгтэйд "хачирхалтай" санал иржээ

Ub.life
Ub.life
Бодит амьдрал дээрх Рапунзель гэгддэг эмэгтэйд "хачирхалтай" санал иржээ

Украинд амьдардаг Алена Кравченко бол бодит амьдрал дээрх Рапунзель гэгддэг бүсгүй юм. Хоёр метр орчим урт үстэй тэрбээр инстаграмд 14,000 гаруй дагагчтай аж. Кравченко "Урт үс эмэгтэй хүнийг чимдэг" гэсэн ээжийнхээ үгийг санаж таван настайгаасаа хойш үсээ ургуулсан гэнэ. 

Тэрбээр "Байгалиас заяасан тэр л байдлаараа байх нь жинхэнэ гоо үзэсгэлэн гэж боддог. Үс минь миний дотоод ертөнц, сэтгэлийн илэрхийлэл юм. Хүмүүс миний үсийг хараад сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй байгаа нь анзаарагддаг л даа. Энэ нь ч надад сайхан санагддаг юм" хэмээжээ. 

Хоёр метр урт үстэй байх нь орчин цагт гайхмаар сайхан хэрэг ч гэлээ арчилгаа, цаг зав ихээхэн шаарддаг гэж Кравченко ярьжээ. Тэрбээр долоо хоногт нэг удаа үсээ угаадаг бөгөөд үүнд багадаа нэг цагийг зарцуулдаг байна. Мөн орооцолдохоос сэргийлж өдөрт хоёр удаа үсээ самнадаг бол хагас жилд нэг удаа үзүүрээс нь бага зэрэг тайрдаг аж. 

Хэдийгээр түүний төрөлхийн урт, шаргал үсийг магтах, гайхан бишрэх хүмүүс олон байдаг ч заримдаа тун хачирхалтай саналууд ирдэг гэнэ. Ердөө л түүнтэй уулзаж, үсийг нь үнэрлэхийн тулд хилийн чанадаас ирэх хүсэлтэй эрчүүд бий. Түүнчлэн Кравченкод танихгүй эрчүүдээс гэрлэх санал ирж байсан тохиолдол ч байдаг гэжээ. 

Эх сурвалж: Metro 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
30
53
1
2
3
26
22

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.