Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” иргэдэд зориулсан эмхэтгэл гарчээ


Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Хангарди ордонд боллоо. Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцов.

“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэл нь нийслэлийн боловсролын салбарт хийгдэж бүрэн дууссан нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгох зорилготой аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэхүү эмхэтгэлд нийтдээ 3 жилийн хугацаанд боловсролын салбарын хийж хэрэгжүүлсэн 2231 төслийн мэдээллийг багтаасан байгаа. Нийтдээ 33 сургууль, 77 цэцэрлэг 2016-2019 оны хооронд ашиглалтанд орсон. Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургуулийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.Одоогийн байдлаар  27 сургууль цэцэрлэгийг хүлээн авч, 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлын хийж хэрэгжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтуудын үр дүнд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 82 хувьд хүрсэн байгаа. Ингээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 636 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын ажилд оролцож нийт 7600 гаруй ажлийн байр нэмэгдсэн, Үүнээс шинээр 2800 гаруй ажлын байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон.Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах, хуваарилах ажлыг нийслэлийн зүгээс тодорхой судалгаа, эрэмбэ шалгууртайгаар хэрэгжүүлэх бодлого баримтална” хэмээв.

Тус эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг анх удаа иргэдэд ойлгомжтой ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгож буйгаараа онцлог болж байгааг албаны хүмүүс хэлж байна.

“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэлийг боловсруулахад БСШСУЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжил төв хамтран ажиллаж, Германы Олон Улсын Хамтын ажиллагшааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.