Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бороотой үед "эмо" хүмүүсийн л мэдэрч, хийдэг 10 зүйл


Гадаа бороо ороод гэнэтхэн л таны зүрх сэтгэлд "бороо" гэх баясалтай зэрэгцэн гуниг мэдрэгдэж байна уу? Та үнэхээр ийм л өдөр баяртай бас гунигтай, тэгээд тэр гуниг гутралдаа таатай байдаг хүмүүсийн нэг бол энэ нийтлэлийг уншаарай.


1. Сайн уу, бороо!

Та бороо орж байгааг мэдсэн даруйдаа гүйж гарах, тагтан дээрээ очих, цонхоор харах дуртай. Шүхэртэй байсан ч түүнийгээ нээхгүй. Хүмүүс таныг гайхаж харж байсан ч алхсаар л, дээш харан зогссоор л байдаг.

2. Утасны плэйлистээ гаргаж ирэх 

Танд бороотойд сонсдог топ дуунууд бий. Эсвэл бүр таны бүх дуу бороонд төгс зохицно. Яг л хэрэгтэй дуугаа олж тавиад, үргэлжлүүлэн сонсож суухад үнэхээр сайхан.

3. Уран бүтээлийн онгод тэнгэр минь

Ийм үед та гэнэтхэн шүлэг тэрлэмээр, юм зурмаар, ямар нэг зүйл хиймээр санагддаг. Дуусгаж өгөхгүй байсан зүйлээ бороо ороход л дуусгаад сууж байж мэднэ.

4. Уйлах 

Бороонд уйлахад намайг хэн ч анзаардаггүй гэдэг бол яг үнэн. Та хүссэнээрээ уйлаад явсан ч хүмүүс таныг гайхаж харахгүй. Та яг л эрх чөлөөгөө олсон мэт, бас бүх зүйлээ уудлан гаргахыг хүсдэг.

5. Тэр нэгэн рүү ярьж, очмоор санагдана 

Таны зүрх сэтгэлд томоохон байр суурийг эзэлсэн тэр нэгэн хүн яг энэ мөчид бодогддог. Шуудхан дугаар луу залгамаар, юм бичмээр, гүйж очоод уулзмаар санагдана гээч.

6. Кино шиг л байх мөч 

Хаа нэг газар та дарс шимээд эсвэл шар айраг суугаад бодол болон суух дуртай. Шилэн цонхтой, задгай талбайтай газар байвал, тэгээд бүр хүн цөөхөн байвал сайхан. Бас ямар нэгэн нууцлаг газар та ганцаар зогсох дуртай.

7. Кино үзэх 

Таныг үргэлж уйлуулаад дуусдаг тэр л киног үзнэ. Гадаа бүрхэг байхад танд банштай цай уухсан гэх бодлоос ч түрүүнд нөгөө киногоо үзье, дуугаа сонсохсон гэх бодол төрнө. 

8. Багаа авч хаяна 

Үргэлж инээхийг оролдож, хөгжилтэй байдаг тэр хүн гэнэтхэн хүмүүсийн дэргэд дуугүй, бодолд автсан нэгэн болно. Энэ нь үнэндээ зүгээр л байгаа байдлаа ил гаргаж буй хэрэг. Та бусдаас дөлж ганцаараа байхыг илүүд үздэг.

9. Өнгөрсөн баларсан бүхнийг эргэн бодох 

Энэ магадгүй хамгийн том алдаа байж болох ч та өөрийн эрхгүй хөнгөн гунигтай мөчүүд рүү эргэн очдог. Яг л таны гохыг дарчихсан мэт та гэнэтхэн маш их гуниг, харуусал, өнгөрснөө санан нэхэх мэдрэмжид ороогдоно. 

10. Бусад хүмүүс яагаад бороонд дургүй байдгийг гайхна 

Бурхан бидэнд хайртайн баталгаа бол бороо гэж та боддог ч хүмүүс норохоос айж, бороог хурдхан зогсоосой хэмээдэг. Эсвэл энэ "Бороо бороо, ороо ороосой..." дуунаас боллоо гэх мэтээр боддог хүмүүсийг харахад танд сонин байдаг. Зүгээр л цаг мөчийг мэдрэх, хайрлах мэдрэмж танд харамгүй заяасанд ч баярладаг. Ховорхон олдох энэ мөчийг бид намар, өвөл, хаврын турш санах учраас бороо болгоныг та алгасахгүй байхыг хүсдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
22
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.