Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Breaking Bad" цувралд дуртай хүн болгонд санал болгох 6 цуврал


Гэмт хэргийн сэдэвтэй, сэтгэл түгшээж суудал дээр өндөлзүүлэх кино, цувралд дуртай бол танд доорх цувралууд таалагдана гэдэгт бүү эргэлзээрэй.


1. Better Call Saul

"Breaking Bad" цувралаас салаалан гарсан уг цуврал жагсаалтын тэргүүнд орох нь дамжиггүй. Зөвхөн Саул Гүдмэнээс гадна бидний сайн мэдэх Туко Саламанка, Майк Эрмантраут, Гус Фринг гэх дүрүүд гарах болно. Саул Гүдмэн Нью-Мексикийн гэмт хэргийн ертөнцийн гол дүр болж эргэж ирдэг. Үндсэн цувралаасаа нэг их дутаад байхааргүй өндөр үнэлгээтэй.  IMDb сайт дахь үнэлгээ 8.7.

2. Sherlock

"BBC"-гийн Шерлок цувралд Бенедикт Камбербэтч, Мартин Фриман нар гол дүрд нь тоглосон. Энэ цуврал Английн бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралуудын нэгт зүй ёсоор ордог. Артур Конан Дойлын детектив зохиолыг орчин үеийн ертөнцөд авчирч, Шерлок учир битүүлэг хэргүүдийг Уатсонтой хамтран тайлах нь үзэгч таныг суудалдаа тогтож сууж чадахгүй болтол догдлуулж, уулга алдуулна гэдэгт эргэлзэх хэрэггүй. IMDb сайт дахь үнэлгээ 9.1.

3. Money Heist


“Профессор” гэх нууц нэртэй эр Испанийн Рояал Минтийг дээрэмдэж еврог тэрбум тэрбумаар нь хэвлэх бүх цаг үеийн хамгийн том дээрмийг төлөвлөнө. Түүний эл төлөвлөгөөнд алдах зүйлгүй гэсэн өндөр ур чадвартай найман хүний баг бүрдэнэ. Ингээд тэд нөлөө бүхий хүмүүс болон энгийн иргэдийг барьцаалж төлөвлөгөөгөө эхэлнэ. Цувралын хийц, зохиол, жүжигчид гээд бүгд өөлөх зүйлгүй. IMDb сайт дахь үнэлгээ 8.4.

4. Prison Break

Та бидний “Шоронгийн сүйрэл” гэдгээр нь мэдэх энэ цуврал жагсаалтад зүй ёсоор орох биз ээ. Майкл Скофилд бусдад гүтгүүлэн шоронд орж цаазын ял сонссон ах Линколныг шоронгоос гаргахаар арга ухаан сийлсэнээр цувралын үйл явдал тун сонирхолтой өрнөнө. Түүний гоц ухааныг шагшсаар, бүтэн анги дуусахад л эцэст нь нэг гүнзгий амьсгаа авна. IMDb сайт дахь үнэлгээ 8.3.

5. Narcos

Колумбид зураг авалт нь хийгдсэн эл цувралын эхний хоёр бүлэг кокайны бизнест хөлжиж тэрбумтан болсон мансууруулах бодисны хаан гэгддэг Пабло Эскобарын бодит түүхээс сэдэвлэн бүтээгджээ. IMDb сайт дахь үнэлгээ 8.8.

6. Locked up

Сүүлийн үед Испани цувралуудыг шимтэн үзэж байна. Хайртай хүндээ хууртагдан хатуу дэглэмтэй шоронд орсон гэнэн, турьхан бүсгүй Макарена Феррейрог хэрхэн жинхэнэ гэмт хэргийн мастермайнд болохыг үзээрэй. Танд гарцаагүй таалагдана. IMDb сайт дахь үнэлгээ 8.3.


Нийтлэлийг бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
11 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.