Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Британийн Элчин сайдын яам болон БОАЖЯ ‘’Биологийн олон янз байдлыг хамгаалах өдрийг’’ тэмдэглэнэ


Жил бүрийн  тавдугаар сарын 22-нд ‘’Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр’’ тохиодог бөгөөд энэ жил “Байгаль бидний шийдэл’’ уриан дор болж байна.

Их Британийн Засгийн Газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. Их Британийн ЭСЯ болон Монгол Улсын БОАЖЯ ‘’Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийг’’ тохиолдуулан энэ талаар ард иргэдэд мэдээлэл, ойлголт өгөх виртуал үзүүлэнг Шангри-Ла Моллд байрлуулна. Тус үзүүлэнгээр Монгол орны  биологийн төрөл зүйлүүд, тэдгээрийг хэрхэн хамгаалах талаарх танин мэдэхүйн мэдээллүүд гарах юм.

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон “Биологийн олон янз байдлыг хамгаалах нь тогтвортой хөгжлийг цогцлооход нэн чухал үүрэгтэй. Бид техник, технологийн хувьд өндөр дэвшилт гаргасан ч бидний эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, байр сууц, эрчим хүч зэрэг наад захын хэрэглээ нь эрүүл, амьд экосистемээс шууд хамааралтай.  Дэлхий даяар нүүрлээд буй коронавирусийн тахлын үед бидний хамааралтай байдал болоод бид илүү уян хатан, дасан зохицох чадвартай болох хэрэгтэйг, улс орнууд байгаль дэлхийгээ улам илүү хамгаалах шаардлагатайг сануулж байна. Энэ жил биологийн олон янз байдлыг тэмдэглэхдээ итгэл найдвар, эв нэгдэлийг цохон тэмдэглэж байгаа бөгөөд байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээх нь  чухал юм’’ хэмээн онцлов.

Тус виртуал үзүүлэнгийн мэдээллийг бэлтгэхэд “Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэн”-гийн’ Монгол дахь төлөөлөгчийн газар, ‘’Дэлхийн Байгаль Хамгаалах Сан’’ Монгол дахь төлөөлөгчийн газар,  ‘’Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг’’, “Зэрлэг Амьтан Судлал, Хамгааллын Төв’’ “Шувуу Судлалын Нийгэмлэг”,  “The Nature Conservancy’’ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллаа.
 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.17
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.