UBLife Logo
Newsfeed

Бритни Спирс 100 метр замыг 5.97 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоосон гэв

Ub.life
Ub.life
Бритни Спирс 100 метр замыг 5.97 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоосон гэв

Дуучин Бритни Спирс 100 метр замыг ердөө 5.97 секундийн дотор амжилттай туулсан гэдгээ инстаграм, твиттер хуудсаараа дамжуулж мэдэгджээ.

Хэрвээ энэ үнэн бол Олимпийн домог Усэйн Болтоос бараг дөрвөн секундээр илүү хурдтай гүйсэн гэсэн үг. Гайхамшиг биш гэж үү? Тэрээр инстаграм хуудастаа  "Би 100 метрийн замыг есөн секундийн дотор туулсан энэ миний анхны оролдлого байсан " гэсэн байв.

Инстаграмдаа цагныхаа дэлгэцийн зургийг байрлуулсны дараа фенүүд нь бүгд алмайрч  байв.

Шүтэн бишрэгчид нь түүнийг  "Дэлхийн дээд амжилтын хатан хаан, тэр Усэйн Болтоос дөрвөн секунд хурдан байна!" гэх мэтээр жиргэцгээж байна.

Эх сурвалж: www.7news.com

 Бэлтгэсэн: Е.Алтанжимс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
20
2
0
0
1
2
15

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.