Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ 15 АЙМШГИЙН КИНО | Tegshee's Movie Corner


Энэ удаад аймшгийн киноны хорхойтнууд, үзэгчдэд зориулж өөрийн үзсэн хэмжээндээ хамгийн шилдэг 15 аймшгийн киног жагсаан нэрлэлээ. Ингэхдээ монгол үзэгчиддээ дөхүүг бодолцож азийн аймшгийн кинонуудаас нэлээд өргөн сонголтоор багтаасан болно, мөн үнэхээр л аймшгийн төрөл жанртаа үзэгдэл болсон чансаатай “хуучны” кино биш бол ихэнхдээ 2000 оноос хойш хийгдсэн харьцангуй шинэ кинонуудыг багтаахыг эрмэлзсэн болно. Жагсаалтад багтсан кинонуудыг дугаарласан нь дугаарын эхэнд дурьдагдсан кинонууд илүү аймаар гэсэн үг огтоос биш болохыг онцгойлон сануулж байна. Жагсаалтын төгсгөлд эдгээр кинонуудыг торрентоос хэрхэн татаж үзэх зааврыг мөн оруулсан байгаа.


15. Өнчдийг асрах газар (The Orphanage, 2007)

96bbb395-8d93-47f0-b399-48de5579e7a3-620x372

Энэхүү жагсаалтанд багтсан кинонуудаас хийцийн хувьд тун ч “тансаг” эд. Гильермо Дель Торогоос эхлээд Латин Америкчууд ер нь аймшгийн киног ихэд тансаг, “халуун дулаан” уур амьсгалтай хийдгээрээ онцлогтой. “Өнчдийг асрах газар” киноны хувьд эх хүний үрээ алдсан гашуун зовлонг аймшигтай хослуулснаараа тун ч түгшүүртэй хэр нь сэтгэл өвтгөм ийм нэг аймшгийн киног бүтээжээ. Аядуу боловч түгшүүртэй, зохиол, тайлал сайтай аймшгийн киног эрхэмлэгчдэд ихэд тохирно.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Түгшүүр, шаналгаа, сэтгэл өвтгөх.

14. Техасын цахилгаан хөрөөт алуурчин (The Texas Chain Saw Massacre, 1974)

the-texas-chainsaw-massacre

Техасын цахилгаан хөрөөт алуурчин гэх уг киног шинэчлэн хийсэн хэд хэдэн хувилбар байдаг боловч 1974 оны эх хувилбарыг аль нь ч гүйцэхгүй. Техасын буйд зэлүүд газар луу аялалд гарсан бүлэг залуус замдаа нэгэн дэн буудалд буусан нь аймшигт алуурчдын оромж байж таардаг. 1974 оны эл эх хувилбар жихүүцмээр эвгүй уур амьсгалаараа гойд ялгардаг. Мэдээж цахилгаан хөрөө барьсан алуурчин хөрөөнийхөө дууг муухай ёнгинуулсаар гэмгүй залуусыг алах гээд хөөгөөд байх ямар ч үзэгчийг байж ядтал нь түгшээж, айлгах нь мэдээж.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Жийрхэх, эвгүйцэх, алуурчинд хөөгдөж буй хохирогчийн өмнөөс байж ядталаа түгших.

13. Эгч дүүсийн түүх (A Tale of Two Sisters, 2003)

a-tale-of-two-sisters-2003

“I Saw the Devil” хэмээх эвгүй триллер киногоороо олон улсад танигдсан солонгосын найруулагч Ким Жэ Уны найруулсан аймшгийн кино гэхээр хэр чансаатай эд болох нь ойлгогдох биз ээ. Хийцийн хувьд ч тун үзүүштэй, тансаг, төгсгөл хүртлээ үл тайлагдах “нууц” ихтэй, ээдрээтэй зохиомж, үйл явдал гээд киноны турш үйл явдлын учгийг тайлах гэж нэлээд толгойгоо ажилуулж үзэх дуртай, ээдрээтэй зохиол, тайлалтай аймшгийн кинонд дуртай үзэгчдэд тун ташаагдмаар кино.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Нууцлаг байдал, ээдрээ, түгшүүр, киноны төгсгөлд гайхширч цочирдох

12. Дагана (It Follows, 2014)

itfollows2-xlarge

Онцгой санаа байвал бага зардлаар инди аймшгийн кино хийж болдгийн үлгэр жишээг харуулсан бүтээл. Каннын кино наадамд сонгогдож гарсан гээд кино наадмуудаар ч чамгүй сурталчлагдсан кино.  Чамайг сүнс биш ч гэсэн ямар нэгэн хүн байнга дагаж байна гээд төсөөл, далайн эрэг дээр амраад хэвтэж байсан ч, кино үзээд кино театрт сууж байсан ч, гэртээ хэвтэж байсан ч тогтмол хурдаар алхсаар алхсаар чамайг чиглээд ирнэ, хэрэв тэр “дагагч” чамд нэг л хүрэх юм бол чи аймшигтай үхлээр үхнэ гээд төсөөл. Гол нь өнөөх дагагчид чинь янз бүрийн төрхтэй хүн байх тул заримдаа сүнснээс ч илүү бодитой, түгшүүртэй, эцэж ядармаар мэдрэмж төрүүлнэ.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Түгшүүртэй, зовлонтой, эцэж ядармаар, аймаар.

11. Наманчлал (The Confession, 2010)

confessions

“Дурлах нас” киноны хөөрхөн Рико гол дүрд нь тоглосны зэрэгцээ, ямар ч сүнс, чөтгөр, шулам гарахгүй боловч тун аймаар кино. Махан биетэй хүн гэдэг амьтан заримдаа хий биетэй чөтгөр, шулмаас ч илүүтэй аймшигтай амьтан бололтой. Энэ тохиолдолд насанд хүрсэн хүн биш гэнэн, томоогүйг нь шагшин гайхдаг хүүхэд тийм аймшигтай мөн чанартай байвал… Кино зэвүүцмээр үйл явдалтайгаа зориуд эсрэгцүүлэх гэсэн мэт зарим хэсэгтээ тун ч романтик маягийн хийцтэй.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Харуусал, зүхэл, өрөвдөх сэтгэл төрүүлэх. 

10. Шулам (The Witch, 2016)

the-witch-best-new-movies-1

Энэ жил хийгдсэн чансаатай инди аймшгийн кинонуудын нэг. Санденс зэрэг инди, арт кино наадмуудаар анхлан нээлтээ хийсэн, кино шүүмжлэгчдээс тун ч өндөр үнэлгээ авсан зэрэг аймшгийн киноны хувьд дориун сайшаагдсан кино. Магадгүй палхийтэл хийтэл айлгаж цочоодог, цочсондоо хашгирч орилоход хүргэдэг төрлийн аймшгийн кинонд дуртай үзэгчдийг бол айлгах юмгүй эд. Өөрийн гэсэн өнгө аяс, хүчтэй уур амьсгал ноёлсон аймшгийн кинонд дуртай үзэгчдэд илүү тохирно.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Эвгүйцэх, жийрхэх. 

9. Нүд (The Eye, 2002)

4dc2b06254915

Энэ жагсаалтад багтсан ази аймшгийн кинонуудаас япон, солонгосын биш ганц кино гэж болно. Хонг конг, Сингапурын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Нүд” хэмээх эл аймшгийн киног Холливуд сүүлд дахин хийсэн боловч бас л эх хувилбараа гүйцээгүй. Үйл явдлын учиг зангилаа, уур амьсгал, хийц, зохиол гээд бүх талаараа тун ч сайн бүтээл. Тиймээс аймшгийн кинонд дуртай ямар ч үзэгчийг гонсойлгохгүй.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Айх, цочих, түгших гээд аймшгийн киноноос мэдэрч болох бүхий л мэдрэмж.

8. Бусан орох галт тэрэг (The Train To Busan, 2016)

4ff07f090d904da013a2286cfb4e56e8-1

Энэ жил гарсан хамгийн сайн зомбитой кино, ер нь хамгийн сайн зомбитой кино ч байж магад. Зомбинууд нь тун ч хурдтай, “заваан”, аймаар, үнэмшилтэй, киноны хэмнэл ч мөн үзэгчдэд сөхөө өгөх завдалгүй маш хурдтай өрнөхийн зэрэгцээ үзэгчийг амхийлгэж бодлогошруулах, бүр өрөвдөж уйлуулах хүртэл хүнлэг хийц, сайн зохиолоороо онцгой. Адреналин ялгаруулсан, дороо хавчигнаж байж ядтал бачимдуулах тасралтгүй өрнөх адал явдалд дуртай үзэгчдийн хувьд энэ төрөл жанрынхаа шидээвэр нь.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Зомбид хөөгдөж байгаа дүрүүдтэйгээ “Хурдлаач ээ, зугатаач ээ” гэж ярих хэмжээнд хүртлээ байж ядах, жигших, зэвүүцэх, уярах, уйлах. Кино театрт үзвэл илүү мэдэрнэ.

7.  Хараал 2 (Conjuring 2, 2016)

the-conjuring-2-6

Холливудын “студи”-ийн тогтолцоонд хийгдсэн сүүл үеийн аймшгийн кинонуудаас тун дориун болсон бүтээл. Мэдээж холливудын студийн тогтолцоонд хийгдсэн гэхээр кино зохиол, зураг авалт, пост продакшн гээд кино хийх шат дамжлага бүрт мэргэшсэн гүйцэтгэгчид ажиллах буюу мэргэшсэн баг, өндөр төсөвтэйгөөр хийгдсэн аймшгийн кино гэсэн үг. Энэ төрлийн нэг хэв загварын “холливуд” аймшгийн киноноос “Хараал”-ын ялгарах онцлог нь үзэгчдийг улиг болсон элдэв аймшгийн элементүүдээр залхааж зовоогоод байхгүй шулуухан айлгаад, айлгаад явчихдаг нь олзуурхууштай. Киноны зарим сценүүд, ялангуаяа “гэлэнмаа”-тай хэсэг үнэхээр эвгүйцэм, аймаар.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Цочих, айх, эвгүйцэх.

6. Халловин (The Halloween, 1978)

halloween-1982-2

Сэтгэцийн өвчтэй алуурчин өсвөр насны хүүхдүүдийг ангуучлан олноор нь алж буй агуулга голчилдог “Slasher” төрлийн аймшгийн киноны анхдагч. “Халловин” нэртэй дараа дараагийн цувралууд олноороо хийгдсэн боловч 1978 оны энэхүү эх хувилбарыг яагаад ч гүйцдэггүй. Одоогоос 40-өөд жилийн өмнө хийгдсэн болохоор “Халловин” киног олонх үзэгч үзээгүй байж магад, тэгвэл эл төрлийн нэгэн сор киног үзэлгүй өнгөрч алдас хийж байна гэсэн үг шүү.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Айх, цочих.

5. Хараал (Ju-On: The Grudge, 2002)

ju-on-the-grudge-4

“Хараал” хэмээх эл японы аймшгийн кино япондоо төдийгүй олон улсад ёстой л цочир үзэгдэл болж, үзэгчдийг үхтэл нь айлгаж байсан эд. Олон хүн миний амьдралдаа үзсэн хамгийн “аймаар, заваан, гоё” кино гэж тодорхойлох байх. Хамгийн гол нь аймшигт сүнсийг хүнтэй хамгийн ойр аваачиж, хаанаас ч хамаагүй, бүр гол дүрийн хөнжил дотроос ч гаргаж ирдгээрээ үзэгчдийн сэтгэхүйд урьд өмнө байгаагүй цочир нөлөөг үзүүлж аймшгийн кинонд хувьсгал хийсэн гэж болно.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Унтаж чадахгүй болтлоо айх. Үнэхээр их айх. 

4. Гаслаан (The Wailing, 2016)

gok5

“Mystery” төрөл жанраар ойрд гараагүй сайн кинонуудын нэг. Солонгосын нэгэн жижигхэн тосгонд  хүмүүс халдварт өвчин авсан мэт гэнэт аймшигтай хувирч тарчилж үхсэн хэргүүд шил даран гарна. Энэ бүх хирдхийм хэргүүдийн ард ямар нэг химийн туршилт байна уу, эсвэл үнэхээр аймшигт халдварт өвчин тархав уу, эсвэл бүр чөтгөр шулмас, хар домын нөлөө байна уу? Кино үзэгчдийг эвгүйцүүлж, цочоох “заваан” хэсгүүд болон учрыг нь ойлгож ядах “нууцлаг” хэсгүүд, жихүүцэм уур амьсгалаар дүүрэн тул ер нь тун ч “эвгүй”. Үзэгчийг уур амьсгалдаа бүрэн ховсдож татдаг, хүчтэй бүтээлд дуртай үзэгчдэд илүү ташаагдана.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Эвгүйцэх, жихүүцэх, цочих, хирдхийх, гайхашрах

3. Хараал тайлагч (Exorcist, 1973)

scariest-movie-exorcims

“Сатан, буг чөтгөр”-т эзэмдүүлж, хараагдсан тухай  сэдэв голчилдог “Христийн шашин, библи” суурьтай Америкийн ихэнх аймшгийн кинонуудын эхийг  тавьсан, энэ төрлөөр хийгдсэн хамгийн аймаар кино. Бяцхан охины аймшигтай хувирал, “загалмайгаар үтрээ рүүгээ чичих” зэрэг зарим санаанд багтамгүй цочирдмоор хэсгүүд нь үнэхээр эвгүйцэм муухай. Ийййй.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Эвгүйцүүлэх, сэжгийг нь хүргэх, айлгах

2. Бүү амьсгал (Don’t Breath, 2016)

dont-breathe

 Энэ онд хийгдсэн онцлох аймшгийн кинонуудын нэг. Киноны өгөгдсөн нөхцөл анхнаасаа их сонирхолтой. Бусдын байшинд хулгайгаар нэвтэрч эд зүйл хумсалж түүнээ худалдаж мөнгө болгодог гурван залуу нэгэн хал цэрэг өвгөний гэрт их хэмжээний бэлэн мөнгө байгааг мэдэж шөнөөр өнөө өвгөний гэрт нэвтэрч дээрэмдэхээр шийднэ. Гэтэл гэрийн эзэн өвгөн сохор аж. Сохор өвгөний мөнгийг хулгайлаад хурдхан зайлах гэж байсан гурван залуу өвгөний гэрээс тийм ч амар мултарч гарахгүйгээ мэднэ…

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Кино цааш өрнөх тусам улам цочирдох, айх, амьсгалаа түгжих

1. Дуудлага (Ringu, 1998 )

maxresdefault-1

Сэтгэлзүйн аймшгийн киноны оргил гэж болно. Хожим Америкчууд эл киноны өөр хувилбарыг “Ring” гэх нэрээр тун давгүй хийсэн боловч японы эх хувилбараа яагаад ч гүйцдэггүй. Урт хар ус нүүрнийх нь өмнүүр унжсан эл жийрхэм аймаар дүр хожмын олон аймшгийн киноны “сүнсний” жишээ болсон билээ. Эл аймаар дүр төрхөөр үзэгчдийг байн байн айлгаад байхгүй ч киноны нууцлаг үйл явдал, эвгүй уур амьсгал дунд үйл явдлын учиг бага багаар тайлагдах тусам үзэгчдийн төвлөрөл, сэтгэл хөдлөл улам нэмэгдсээр кино төгсгөлдөө хүрэхэд оргилдоо хүрч “Самара охин”-ы ганц сценээс л үнхэлцгээ хагартал айж мэднэ. Сайн хийгдсэн сэтгэл зүйн аймшгийн киноны хүний сэтгэлзүйд үзүүлэх нөлөөг үнэхээр басаж боломгүй.

Үзэгчдэд үзүүлэх нөлөө: Шаналантайгаар айх, анхаарлаа хөвчлөх, цочирдох

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
2
0
1
1
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Munguu 2019.08.14 126.200.251.90

Chansaatai huuchnii kino geheer yaadagiin??? Kino aguulgaaraa yarival 2000 on bur ternees umnuh kinonuud ni iluu aguulga saitai baidii shde.neeh hun sonirhchihoor list bish bnoo.zugeer l uy uy kino uzej baihad uzchihdeg kinonuud baih shiv.neg ch shineleg ner harsangui. And last,dont breathe baihdaa yahav dee. Huuhdiin kino shdee. Yamar ch aguulgagui.

0 Хариулах