UBLife Logo
Newsfeed

Bullet Journal буюу төлөвлөгч дэвтрийг хэрхэн хөтлөх вэ?

Ub.life
Ub.life
Bullet Journal буюу төлөвлөгч дэвтрийг хэрхэн хөтлөх вэ?

Төлөвлөгч дэвтэр гэдэг нь өнгөрснийг тэмдэглэж, одоогоо зохион байгуулж, ирээдүйгээ төлөвлөх аналоги систем юм. Төлөвлөгч дэвтрийг та өөрийн гараар хөтлөх тул бусад хүмүүстэй адилхан байх албагүй бөгөөд хүссэнээрээ зурж, бичиж, тэмдэглэх боломжтой. Bullet Journal-ийг хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол дараах зүйлсээс санаа аваарай.   

1. Дэвтэр/notebook

Юун түрүүнд төлөвлөгч дэвтрээ сонгох хэрэгтэй. Та ямар ч дэвтэр дээр төлөвлөгөөгөө гаргаж болно. Гэхдээ хаана ч авч явахад авсаархан, хавтас нь зузаан байвал тохиромжтой. 

2. Нүүр хуудас/Cover page

Нүүр хуудас гэдэг нь тухайн сарыг илэрхийлж зурсан зургийг хэлнэ. Та сар бүрийг төлөөлөхүйц цор ганц өвөрмөц зургийг зурж болно шүү дээ. Хэрэв зурж чаддаггүй бол бэлэн зураг нааж эсвэл шууд сараа бичээд эхэлж болно.

3. Сарын тэмдэглэгээ/Monthly log

Сарын төлөвлөгөөг тухайн сард болох үйл явдал, уулзалтууд гэх мэт зүйлсийг тэмдэглэхэд ашиглана. Сарын төлөвлөгөөг хоёр өөр янзаар хийж болдог. Эхнийх нь уламжлалт календарийн хэв маяг, дараагийнх нь тухайн сарын бүх өдрүүдийг дээрээс нь доош цувуулж бичээд тухайн өдрийнхөө ар талд нь үйл явдлаа бичнэ.

4. Өдөр тутмын тэмдэглэл/Daily log

Энэ хэсэгт тухайн өдрийн төлөвлөгөөт ажлууд болон тэр өдөр болсон үйл явдлуудыг тэмдэглэнэ. Жишээ нь, Өглөө 5 цагт босох, хоолоо хийх, гэрээ цэвэрлэх гэх мэт. 

5. Зуршил/Habit Tracker

Энэ хэсгийг өөртөө зуршил болгохыг хүсэж буй зүйлсээ тэмдэглэхэд ашиглана. Тухайбал, эрт унтах, арьс арчилгаа, дасгал хөдөлгөөн, ус уух гэх мэт тухайн сард юуг зуршил болгон хэрэгжүүлмээр байгаагаа тэмдэглэж, хянах юм. 

6. Санхүү/expense tracker

Та сар дуусахад мөнгөө юунд үрснээ санахгүй, яг юунд хэт их зардал гаргаснаа мэдэхгүй байна уу? Санхүүгийн зуршил нь таныг өдөр тутамдаа юунд мөнгө зарцуулж буйг бичихэд зориулагдсан. Өөрөөр хэлбэл, таныг санхүүгийн хувьд сахилга баттай байхад туслах чухал хэсэг. Мөн өөртөө өдөрт үрэх мөнгөний хязгаарыг гаргаж болно.

Нэмэлт: Төлөвлөгч дэвтрээ өнгөлөг, үзэмжтэй хөтлөхийг хүсэж байвал С.Номинзулын бэлтгэсэн зөвлөгөөг ЭНД дарж үзээрэй. 

Бэлтгэсэн: О.Сансармаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
1
32
0
2
1
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.