Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Бүрэнхий" цувралыг Эдвардын өнцгөөс харуулах "Midnight Sun" ном удахгүй гарна


Өсвөр насны тэрхэн үе Team Edward, Team Jacob гэх хоёр үгийн хооронд өнгөрч байсан санагдаж байна. Нэг бол Эдвард, нэг бол Жэйкобт дурлаж, Бүрэнхий киноны бүх ангийг давтан үзэж, номыг нь элэгдтэл уншиж байсан хүмүүс байна уу? 

Тэгвэл та бүхэнд дуулгах сайхан мэдээ байна. Учир нь зохиолч Стефени Мэйер "Midnight Sun" номоо энэ зун гаргах гэж байна.

Эдвард Каллен Форкс хотод дөнгөж нүүж ирээд байсан Белла Своныг анх харж, уулзаж байсан үеийн түүхийг энд өгүүлэх гэнэ. Харин удаан хүлээсэн уг зохиол энэ оны наймдугаар сарын 4-нд худалдаанд гарна!

Анх "Midnight Sun" ном гарах тухай мэдээ бараг л арван жилийн өмнө гарсан байх. Хүн болгон Эдвардын өнцгөөс түүхийг сонирхох хүсэлтэй байсан билээ. Гэвч гар бичмэл нь алдагдан, олонд тарсан хэрэг гарч, түүнээс хойш гарахгүй энэ хүртэл удсан билээ. 

Бодол унших чадвартай, урт удаан, нууцлаг амьдралын түүхтэй, дотогшоо хэрнээ багтаж ядсан дур хүсэл, хайрыг мэдэрч шатаж байдаг Эдвард анх Беллатай учраад юу гэж бодсон бол? Түүний цусны үнэр яаж мэдрэгдэж байсан бол? Энэ болгоныг унших боломж эцэст нь нэг олдох нь ээ. 

Хэвлэлийн компанийн зүгээс уг номыг "хар бараан өрнөлтэй" хэмээн онцолсноор Эдвардын цусанд шунаж явсан өнгөрснийг тодорхой харуулах нь тодорхой боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.