Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ч.Чойсамба агсны нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад боллоо


МУИС-ийн дэд профессор, сэтгүүл зүйн доктор, нэрт сэтгүүл зүй судлаач, орчуулагч  Ч.Чойсамбын нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад боллоо. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс зохион байгуулсан анхдугаар олимпиадад сэтгүүл зүйн долоон их, дээд сургуулийн 85 оюутан мэдлэг ур чадвараа сорьжээ. Оролцогчид өгөгдсөн сэдэв, материалыг ашиглан эссэ бичих, найруулга зүйн алдаатай бичвэрүүдийг засах, мэдээ бичих даалгавруудыг гүйцэтгэсэн байна.

Нэгдүгээр байрт МУИС-ийн IV түвшний оюутан Б.Золцагаан, хоёрдугаар байрт МУБИС-ийн III түвшний оюутан Ц.Янжиндулам, гуравдугаар байрт МУИС-ийн IV түвшний оюутан Б.Сарангэрэл нар шалгарч мэдлэг, ур чадвараараа тэргүүлжээ. Тусгай байрыг ХУИС-ийн II түвшний оюутан М.Норжинсүрэн, МУИС-ийн IV түвшний оюутан Б.Баярцэцэг нар эзэлсэн байна.

Шагналт байрын оюутнуудыг Ч.Чойсамба агсны номууд болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн тэргүүн байрт шалгарсан оюутныг “Үндэсний шуудан” сонин, “Mongolian Mining Journal” сэтгүүлд ажиллах эрхийн бичгээр шагнасан байна.

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус олимпиадыг жил бүр зохион байгуулах аж.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
5 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
42 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.