Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Чинээлэг хүмүүс коронавирусийн халдвараас ингэж сэргийлж байна


Мөнгөөр дархлаа худалдаж авах боломжгүй ч эрсдэлээс өөрийгөө хамгаалахад санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгвэл чинээлэг хүмүүс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор юу хийж байгаа талаар Форбес сэтгүүл сурвалжилжээ. 

Лансерхоф бол Лондонд байрладаг хувийн гишүүнчлэл бүхий фитнесс бөгөөд дасгал, хөдөлгөөнийг эрүүл мэндийн үйлчилгээтэй хослуулдгаараа онцлог аж. Коронавирусийн халдвар гарч эхэлснээс хойш тус фитнессийг зорин дархлаа дэмжих дусал тариа хийлгэх хүмүүсийн тоо 18 хувиар нэмэгджээ. Уг тариаг нэг удаа хийлгэхэд 387 долларын үнэтэй бөгөөд найрлагадаа витамин С, дархлаа сайжруулах амин хүчил, дархлааны системд чухал нөлөөтэй цайр зэргийг өндөр тунгаар агуулсан байдаг гэнэ. 

ЗурагТайлбар
Лансерхоф фитнесс
Лансерхоф фитнесс

Лансерхоф фитнесс

Лансерхоф фитнесс
Лансерхоф фитнесс

Тэгвэл Club 51 хэмээх хувийн эрүүл мэндийн фитнесс вирусээс хэрхэн хамгаалах талаар үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгч байна. "Бид бүх үйлчлүүлэгчдэдээ зориулж вирусээс хамгаалахад туслах 10 зүйл гэсэн мэдээлэл бэлдсэн" хэмээн тус клубийн үүсгэн байгуулагч Жон Денорис ярьжээ. 

Иймэрхүү хөтөлбөрүүд нь хүний дархлааг сайжруулах, тэр дундаа коронавирусийн халдварын эсрэг дархлааг дэмжихэд чиглэгдсэн байдаг гэнэ. Тухайлбал, Club 51 үйлчлүүлэгч тус бүрдээ тусгайлан хооллох, унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, нэмэлт тэжээл хэрэглэх зэрэг төрөл бүрийн аргыг хослуулсан олон сарын хөтөлбөрийг боловсруулжээ. Учир нь, энгийн ханиад, томуунаас эхлээд коронавирусийн эсрэг тэмцэх хамгийн сайн зэвсэг бол дархлаа сайтай байх явдал хэмээн тэд тайлбарлаж байна. Дархлаа муу үед уушгины хатгалгаа гэх мэт хоёрдогч халдвар авах эрсдэл нэмэгддэг тул чанартай хүнс тэжээл хэрэглэж, сайн амарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь дархлааг дэмжих гол түлхүүр гэжээ. 

Чинээлэг хүмүүс биеийн эсэргүүцлээ сайжруулахын зэрэгцээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх алхмуудыг хэрэгжүүлж байна. Жишээ нь, вирусийн дэгдэлт гарснаас хойш хувийн нисдэг тэрэг хөлслөх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ

Түүнчлэн вирусийн дэгдэлтээс үүдэн сургууль, цэцэрлэгүүд хаагдсан тул хувийн сургалтын үйлчилгээ авах нь ихэсчээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Tutors International байгууллага сургалт авах хүсэлтэй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсэн тул элит багш нарынхаа тоог нэмэгдүүлж байна гэжээ.  

Зарим улсад хүмүүс дэлгүүрийн лангуу хоосолж, бараа бүтээгдэхүүн ихээр нөөцөлж байгаа бол чинээлэг хүмүүс дэлгүүр хэсэхээс зайлсхийж байна. Тансаг зэрэглэлийн жижиглэн худалдааны эргэлт энэ онд 33-44 тэрбум долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Ялангуяа дэлхийн тансаг хэрэглээний 40 хувийг эзэлдэг БНХАУ, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Итали улсад жижиглэн худалдаа эрчимжих төлөвтэй байна. 

Chanel брэндийн маск зүүсэн эмэгтэй (Парисын загварын долоо хоногийн үеэр)

Тэр дундаа загварлаг маск ихээхэн эрэлттэй байгаа аж. Тухайлбал, 69 доллараар худалдаалагдаж буй олон давхар шүүлтүүртэй Airinum Urban Air маск эрэлт ихтэй байгаагаас үүдэн хүмүүс хүлээлгийн жагсаалтад бичүүлэн, урьдчилан захиалж байна гэжээ. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
3
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
6
0
8
3
1
0
15

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.