Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чингэлтэй дүүргийн эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгууллаа


Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс ЭМЯ-аас дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид ажиллалаа.

Энэ үеэрээ тус төвийн шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Түүнчлэн энэхүү лаборатори нь зөвхөн коронавируст “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.

Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва салбар амбулаторийн үйл ажиллагааг танилцуулж, “Ковид-19” цар тахлын үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд санамж зөвлөмжийг өгсөн юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.