Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкуудын уян хатан байх боломжийг нэмэгдүүлж байна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг нэгжээр буулгаж, 10 хувь болгон өөрчилсөн. Үүнээс гадна арилжааны банкууд төгрөгийн заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг 8,5 хувь болгож, 2 пунктээр буулгасан байна. Энэ нь эдийн засагт нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байна. Хүүний бодлогыг уян хатан болгох чиглэлд тодорхой арга хэмжээ авсан гэсэн үг.

Төр засгаас явуулж байгаа бодлогыг ойлгохын зэрэгцээ ААН-үүдэд тулгараад байгаа асуудалтай холбоотойгоор Банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогтой уялдуулаад хүүн дээрээ өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан. Энэ нь удахгүй шийдвэр болон гарах байх. Ингэснээр ААН-үүдэд банкны зээлийн хүүтэй холбоотойгоор тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж найдаж байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зээлийг банкуудаас гадна ББСБ-ууд олгодог. Тэдгээр байгууллагад янз бүрийн төлбөр, хураамжаа авахгүй байх, тэглэх, нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа сунгасан зээлүүд дээр авдаг хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авахаар холбогдох томоохон ББСБ-тай ярилцаж байна. Тодорхой шийдвэр болж гарах байх. Ингэснээр төсвийн бодлого, татвар болон мөнгөний бодлого, зээл, санхүүтэй холбоотой бодлогууд энэ хямралын үед аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болно гэж үзэж байна.

Бусад оронд эдийн засгаа тэтгэхээр төсвийнхөө зардлыг нэмэх чиглэлийн бодлогуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Манайд зарим хүмүүс төсвийн зардлыг хасах тухай ярьдаг. Үүнийг Сангийн сайдын хувьд би хэзээ ч хийхгүй. Өөрөөр хэлбэл, агшиж байгаа зүйлийг улам танавал эдийн засгийн үйл ажиллагаа хумигддаг эрсдэлтэй.

ОУВС-гаас коронавирусийн үед Монгол Улсын эдийн засгийн бодлогыг цаг үедээ тохирсон, зөв бодлого хэрэгжүүлж байгаа гэж дүгнэсэн. Энэ үед сандарч, үймрээд дэлгүүр лүү гүйгээд байх шаардлагагүй шүү.
Засгийн газар тодорхой хэмжээний бараа нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ААН-үүдэд хөнгөлөлт олгох зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, татвартай холбоотой хөнгөлөлт үзүүлэх, түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа ААН-ийн татварыг нэг удаа чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Банкнуудын холбооноос үүнтэй холбоотойгоор арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр арилжааны банкууд удахгүй мэдэгдэл хийх болов уу. Бизнесийнхээ хүрээнд банкууд шийдвэр гаргах байх. Төр засгийн зүгээс арилжааны банкуудын уян хатан байх боломжийг нэмэгдүүлж ажиллаж байна” гэлээ.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.