Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чөлөөт цагаараа үзэж, суралцаж болох 11 монгол "Youtube" суваг


Чөлөөт цагаараа үзэх бичлэг ч олдохгүй байгаа юм биш биз дээ? Энэ сувгуудыг дагавал та ямартай ч хэсэгтээ л уйдахгүй байх болно.


1. АСТРОЛОГИ Artheal. Mn Өрнийн зурхай

2.11K subscribers

Өрнийн зурхай, Зурлага, Астрологийн эргэн тойронд болж буй мэдээ мэдээллийг энэ сувгаас авах боломжтой. Мөн Artheal.mn сайт байдаг бөгөөд түүгээр зочилж сонирхолтой мэдээллүүдийг аваарай.

2.  Gej Yu Ve ?

16.4K subscribers

Шинжлэх ухаантай холбоотой олон сонирхолтой нээлт, түүх, онолын тухай бичлэгүүдийг эндээс хүлээн авах боломжтой юм.

3. ARTGER

260K subscribers

Монгол хоол, хүмүүсийн аж амьдрал, аялалтай холбоотой хамгийн чанартай контент бэлдэж, гадаадын хүмүүс ч дуртай үздэг суваг. 

Мөн хээр хөдөө талд хоол хийж суух энэ бичлэгийг хэзээ ч үзсэн үнэхээр сайхан мэдрэмж авдаг шүү. "Khan's Kitchen" сонирхоод үзээрэй.

4.  TUUH.MN

68.4K subscribers

Түүхийн холбогдолтой маш олон төрлийн бичлэгийг эндээс үзээрэй. Зөвхөн Монголын гэлтгүй дэлхий дахины түүхийг энд өгүүлэх болно.

5. Setgel Zuich Podcast

785 subscribers

Сэтгэл судлалын тухай подкастуудыг эндээс сонсоорой. Саяхан эхэлсэн ч долоо хоног болгон нэг бичлэг орох бололтой байсан. Сонсоод үзвэл үнэхээр сонирхолтой шүү.

6. TEDx Talks

28M subscribers

Мэдээж энэ цаг үед TEDx сонсохоос өөр яах билээ. Гайхалтай түүх, урам зориг авах яриа, шинэ содон зүйлийг сурч, сонсох хүсэлтэй хүн бүхэнд зориулж байна.

7. Gertee Yoga

5.32K subscribers

Йогийн хичээлийг дагаад гэртээ хийгээрэй. Сургалт, йогийн газрууд ажиллахгүй байгаа энэ үед ч гэртээ хийж байх хэрэгтэй шүү. Үгүй бол бид бүгд хөдөлгөөний дутагдалд орж мэднэ.

8. Healthy Mongolians

8.84K subscribers

Зөвхөн йог, бясалгал гэлтгүй дасгалууд хийх хэрэгтэй шүү. Энэ суваг дээр байгаа бичлэгүүдийг дагаад хийгээрэй.

9. Nomintoi hamt

12.8K subscribers

Англи хэлний хичээлийг эндээс үзээрэй. Янз бүрийн тохиолдолд хэрэг болох гадаад чухал үг, дүрмийг танд заах болно.

10. Erdenebaatar

60.7K subscribers

Кинотой холбоотой төрөл бүрийн бичлэгийг эндээс үзээрэй. Кинонд хийж буй задланг сонсож, дараагийн удаа кино үзэхдээ ч мөн та бүтээлчээр үзэх боломжтой юм.

11. ЧИМЭГЛЭН

16.8K subscribers

Хөгжмийн хичээл үзэж, тэр болгон гаргаж ирэхгүй байсан хөгжмийн зэмсгээ амь оруулбал яаж байна? Шинэ дуунууд сурч, арга барил нэмэн ашиглаж мундаг тоглодог болоорой.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.