Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“COVID-19” цар тахлын үед ашгийн бус байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?

Хямралын үед оролцогч талуудтай харилцах нь:


Herbalife Nutrition сангийн Гүйцэтгэх захирал Женни Перезийн цар тахлын үед ашгийн бус байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаарх яриаг хүргэж байна.

Өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвар нь аливаа байгууллагыг амжилттай авч явах гол хүчин зүйл юм. Гэсэн ч хямралын үед тэрхүү өөрчлөлт нь байгууллага болон түүний оролцогч талуудын төсөөлж байснаас ч илүү хурдацтай явагддаг. Харамсалтай нь ашгийн бус байгууллагууд болон тэдгээрийн зорилтот бүлгийнхний хувьд COVID-19-аас үүдэн дэлхий даяар бий болсон хямрал нь дэлхийг эрс өөрчилсөн байна. Өнөөдөр нийгэмд тусламж авах хэрэгцээ улам өндөр болоод байна. Гэтэл үүнд шаардлагатай хандивыг босгох боломж нь нийгэм дэх хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан хаагдаад байгаа юм. Тэгэхээр ашгийн бус байгууллагууд хямралын үед хэрхэн хандивлагчидтайгаа харилцаатай байх вэ? гэсэн асуулт урган гарч байна.

Харилцаа холбоо

Оролцогч талуудтайгаа харилцах нь бидний үйл ажиллагааны салшгүй хэсэг байсаар ирсэн. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тохиолдолд бид хэн болох тухай, юу хийж бүтээж байгаа талаараа биднийг мэддэг болон мэдэхгүй хүмүүстэй үргэлж хуваалцдаг. Бид тулгараад буй бэрхшээл, хэрэгцээ, шаардлагаа тайлбарлаж, хандивлагчдын хамтын хүчээр амжилтад хүрсэндээ талархан, гаргасан амжилтаа тэдэнтэй хамт тэмдэглэдэг.

Гэсэн ч бусад үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын адил бидний үйл ажиллагаа ч бас өөрчлөгдөж байна. Хэрхэн хоорондоо харилцаж буй байдлаа өөрчлөх хэрэгтэйг бид маш түргэн ухаарсан. Хандивлагчид нийгэмд бий болоод буй бүх тулгамдсан асуудлын талаарх мэдээллээр бөмбөгдүүлж байгааг бид ойлгож байгаа. Тиймээс эдгээр мэдээлэл дунд төөрөлдүүлэхээс илүүтэйгээр хандивлагчдыг хэт сандаргалгүйгээр өөрсдийн өгч буй хандивын хэрэгцээ, нөлөөг тодорхой харуулж чадах илүү сайн түүхийг тэдэнтэй хуваалцан харилцаа холбоогоо хэвийн үргэлжлүүлэхийг хичээж байна. Мөн манай тэргүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг болсон хамтрагч байгууллагуудаа үргэлжлүүлэн дэмжиж ажиллахын зэрэгцээ хандив цуглуулах арга хэлбэрээ ч өөрчилж байгаа юм.

Түүнчлэн биднийг тусламж гуйхаас ч өмнө цар тахлаас үүдэн хохирсон хүмүүст туслах олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүнд бид маш ихэд талархаж байна.

Технологи

Herbalife Nutrition сангийн анхаарлаа хандуулж буй гол асуудал маш энгийн бөгөөд дэлхий даяараа нэгдэж болохуйц байдгаараа онцлогтой. Бид дэлхийн өнцөг булан бүрт энгийн хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байгаа хүүхэд, гэр бүлийг шим тэжээлээр хангахаар зорьж байна. Тиймээс дэлхий даяар тархан суурьшсан хандивлагчидтайгаа хамтран ажиллах нь зарим тохиолдолд бэрхшээлтэй ч бид үүнийг даван гарч чадсан бөгөөд олон улсын хэмжээнд ажиллаж байгаадаа бахархалтай байна.

COVID-19 цар тахлаас үүдэн бидэнд одоо тулгараад буй бэрхшээл бол бид санхүүжилтийнхээ 90%-ийг арга хэмжээ зохион байгуулан олдог байгууллага бөгөөд одоо тэдгээр үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжгүй болоод байгаад оршиж байгаа юм. Арга хэмжээ, цуглаан зохион байгуулах боломж хязгаарлагдмал болсон хэдий ч бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээсээ ухрах зай байхгүй бөгөөд харин ч энэ нөхцөлд дасан зохицож, урагшлах ёстой.

Технологийн ачаар бусдад туслах хүсэлтэй байгаа хүмүүс хоорондоо шууд харьцаж хандив босгох аргыг бид олсон юм. Хандивлагчид яагаад бусдад туслах нь тэдэнд маш чухал талаар сэтгэл хөдөлгөм видеог хуваалцах боломжтой. Тэд өөрсдийн бусдад тусалж буй зургаа оруулан бусдад урам зориг ч өгч болно. Нийгмийн сүлжээ байхгүй байсан бол дэлхий даяар хүмүүсийг нэгтгэх, өөрсдийн хамтын ажил, бусдад тусалж буйгаа хуваалцахад илүү хэцүү байх байсан. Харин нийгмийн сүлжээг ашигласнаар илүү олон хүнд туслах боломжтой болоод байна.

Багаар ажиллаж мөрөөдөлдөө хүрэх нь

Английн яруу найрагч Жон Донн “Хэн ч ганцаараа арал болж чадахгүй. Хүн бүр л энэ тивийн нэг тасархай, голын нэг хэсэг” гэж бичсэн байдаг. Түүний хэлсэн энэ үгийн утга учир, эгзэгтэй цаг үед хүмүүс бие биенээ дэмжихийн тулд хамтарч, тусламж хэрэгтэй нэгэндээ гараа сунгахын тулд байгууллагууд идэвхтэй оролцож, бусадтайгаа хэрхэн нэгдэж байгаагаас тод харагдаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай түнш байгууллагууд гайхамшигтай үйлс хийж, хямралын үед хэрхэн зөв дасан зохицож болдгийг өөрсдийн жишээгээр харуулж байна. Тэд өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрчлөхөөс эхлээд зөвхөн хүүхдүүдээр зогсохгүй бусад олон хүнд маш олон үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тухайлбал, SOS Children’s Villages нь COVID-19 цар тахлын тархалтыг бууруулах, энэ талын мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд хөгжиж буй орнуудын иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүүхэд асрах нэмэлт үйлчилгээг үзүүлж байна. Heart of Los Angeles (HOLA) зэрэг бусад байгууллагууд хүүхдүүд болон гэр бүлүүдийг хооллоход туслахын зэрэгцээ гэрээсээ сурч буй сурагчдыг шаардлагатай техник, технологиор хангах ажлыг эхлүүлээд байна.

Энэ бол бид, бидний хийдэг зүйл. Бид дасан зохицож, аливаа бэрхшээлийг даваад л гардаг. Бид өөрсдийн түүхээ ярихдаа технологийг ашигладаг. Бид өөрсдийн түүхээ дахин дахин хуваалцсаар байх бөгөөд ингэснээр хүмүүсийн дунд тухайн асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд туслах төдийгүй дэлхий даяар хүүхэд, гэр бүлүүдийн амьдралд өөрчлөлт авчрах хандив цуглуулах боломжтой болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.