Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Данийн телевизийн хүүхдийн нэвтрүүлэг маргаан дагуулав


Жон Диллермандын бэлгэ эрхтэн ер бусын урт гэнэ. Маш урт энэ эрхтнээрээ тэр төрөл бүрийн зүйл хийдэг. Бусдыг муу зүйлээс аварч, хананд сийлбар сийлж, бас заримдаа хүүхдүүдийн зайрмагийг ч хулгайлан идэж орхидог. 

Энэ бол Данийн олон нийтийн телевизийн 4-8 насны хүүхдүүдэд зориулсан цуврал хүүхэлдэйн кино юм. Дэлхийн хамгийн урт бэлгэ эрхтэнтэй Диллерманд тохиолдох адал явдлуудыг хөгжилтэй байдлаар өгүүлнэ.

Дани, Финланд, Норвеги зэрэг орнууд хүүхдэд бага наснаас нь бэлгийн боловсрол олгож, хаалттай сэдвүүдийг харьцангуй нээлттэй зааснаар өсвөр насны жирэмслэлт, хүсээгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэл зэргээс хамгаалж, насанд хүрээд өөртөө болон бусдад хариуцлагатай хандах эхлэл тавигдана гэж үздэг. Энэ ч утгаараа хүүхдэд зориулсан хөтөлбөр нь бусад орныхоос өвөрмөц байдаг.

Гэхдээ Диллермандын адал явдлыг хүүхдэд тохиромжгүй гэж үзэх хүмүүс ч байна. Өнгөрөгч бямба гарагт эхний анги нь гарсны дараа Данийн зохиолч Анне Лизе Марстранд-Йоргенсен “Энэ үнэхээр бидний хүүхдүүддээ хэлэх гэсэн санаа мөн гэж үү? Ялангуяа одоо ид өрнөж буй #MeToo хөдөлгөөний үеэр.” Гэж шүүмжилж. Энэ нь хэдхэн сарын өмнө телевизийн нэвтрүүлэгч бүсгүй Софи Линде ажлын байрны бэлгийн дарамтанд өртснөө зарласнаар орон даяар хэдэн мянган эмэгтэй ийм хүчирхийллийн хэлбэрт өртсөн тухайгаа мэдэгдэж, гарын үсэг зурсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн юм.

Данийн Роскиле их сургуулийн профессор, жендер судлаач Кристиан Грос хэлэхдээ энэхүү хүүхэлдэйн киноны агуулга хүйсийн тэгш байдалд сөргөөр нөлөөлж, эцгийн эрхт ёсны давуу байдлыг бэхжүүлж, “эрчүүдийн хувцас солих өрөөний яриа” буюу эмэгтэйчүүдийн тухай эрчүүдийн хөнгөмсөг, завхай яриа хэвийн зүйл болоход нөлөөлж болох юм гэжээ.

Харин хүүхдийн клиникийн сэтгэл засалч Эрла Хойстед тэдний энэхүү үзэл сүр бадруулсан байна хэмээгээд хүүхдүүдэд бэлгийн эрхтнийг хөгжилтэй байдлаар таниулж, ойлгуулж буй нь сайн хэрэг гэжээ. Мөн тэрээр “Диллермандын дүр бол алдаа гаргадаг, түүнийгээ эргүүлээд засдаг, бусдыг сонсдог, эцсийн эцэст бүх зүйлийг зөв хийдэг хүний дүр л дээ. Хариуцлагатай, итгэлтэй хүний дүр. Энэ талаас нь харах ёстой. Мөн нэг чухал зүйл нь хүүхэд анхнаасаа бэлгийн эрхтнийг хүний бие физиологийн зайлшгүй нэг хэсэг, байгалийн өгөгдөл гэж хараад, энэхүү байгалийн өгөгдөл хүн бүрт харилцан адилгүй заяадгийг ойлгох ёстой. Гэтэл томчууд л энд хаалт тавьж, буруу ойлголтыг бий болгох гэж хичээгээд байна” гэв. 

эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
15 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.