Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дараа төлбөрт дугаартай хүмүүсийн л ойлгох 8 зүйл


Хэдхэн жилийн өмнө дараа төлбөрт дугаар барьдаг хүмүүс маш цөөхөн байж. Харилцаа холбооны болон технологийн хөгжил, компаниудын зах зээлийн өрсөлдөөний үр дүнд дараа төлбөрт үйлчилгээний үнэ хямдарч, өдгөө энгийн хэрэглээ болжээ. Эхлээд хэрэглээд, дараа нь төлбөрөө төлдөг энэ үйлчилгээний хэрэглэгчид л ойлгох 8 хөгжилтэй зүйлийг сонирхуулъя. 

1. Эрх дураараа ярьж, дата ашиглана

Нэгж, дата дуусна гэж санаа зовох, нэгж авах гэж дэлгүүр, түц рүү харайлгах, яарсан сандарсан үед нэгжгүйн улмаас ажлаа бүтээж чадахгүйн зовлон тэдэнд үгүй. Юунд ч санаа зовохгүй эрх дураараа ярих нь тэдний жаргал юм. 

2. Би залгая


Дараа төлбөрт дугаартай хүмүүсийн утсаа аваад хэлдэг үг “Би залгая”. Хөөрхий минь тэд урьдчилсан төлбөрт бусдынхаа нэгжийг хэмнэчих гээд л үзээд байгаа юм шүү дээ. Сайхан сэтгэлтэй гэдэг нь.

3. Гэтэл хүмүүс байнга дохиж энэ тэр

Гэтэл заримдаа тэдэнд дуудлага биш дохио ирэх нь бий. Бүр адилхан дараа төлбөрт байж дохих нь юуных вэ? Юу юугүй утас дуугараад, авахын даваан дээр тасалсан анд нөхөд, амраг садандаа гомдох эрх тэдэнд даанч үгүй.

4. Сүлжээндээ хязгааргүй ярьдаг бахархал тэднийх

Дараа төлбөрт үйлчилгээний ихэнх багц сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй байдаг. Өөртэйгээ адилхан үүрэн телефоны хэрэглэгч рүү бодох санах зүйлгүй залгаж, утсаа улайстал ярих ч бас л таашаалтай шүү дээ. 

5. Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч сар бүр кино үзэх, дата авах эрхтэй

Ямар ч барьцаа төлбөр, бүртгэлийн хураамжгүйгээр Юнителийн дараа төлбөрт хэрэглэгч болоод хагас жилийн турш сар бүр 3GB дата, LookTV-ийн Видео сангаас 3 кино үзэх эрх бэлгэнд аваарай. Бичиг баримтаа бариад ойрхон салбар дээр очиход л болно.

3GB дата эрхээ хэрхэн авах вэ? 

Дараа төлбөрт дугаараа аваад утсандаа хийн асаахад таны 3GB дата эрх идэвхжих болно. Харин дараагийн таван сарын 3GB дата нь сар бүрийн эхний өдөр дансанд тань орно. 

Видео сангаас 3 кино үнэгүй үзэх урамшууллаа хэрхэн идэвхжүүлэх вэ? 

  • Алхам 1: Таны гар утсанд LookTV-ийн купон код мессэжээр очно
  • Алхам 2: Та Android үйлдлийн системтэй гар утастай бол LookTV аппликейшнийг татаарай. Харин IOS үйлдлийн систем бүхий гар утастай бол www.looktv.mn вэб хаягаар орж, бүртгэл үүсгэн нэвтрээрэй.
  • Алхам 3: LookTV-дээ нэвтэрсний дараа “Миний купон” хэсэгт мессэжээр ирсэн купон кодыг оруулснаар кино үзэх эрх идэвхжинэ.

6. Хүмүүст утасны дугаараа хэлэхэд "баавартай"

Дараа төлбөрт "баавартай" дугаар барьдаг бол бусдад утасны дугаараа хэлэхэд хүртэл нэг л баавартай санагдана. Төрөхдөө л тийм дугаартай төрсөн ч юм шиг. "Угаасаа л би барьдаг юм" гэсэн шиг. 

7. LookTV үнэгүй үзнэ

Бусад хүмүүсийн мөнгө төлж үздэг LookTV-г Юнителийн дараа төлбөрт хэрэглэгчид үнэгүй үздэг юм. Энэ давуу талаараа бахархахаас аргагүй. 

8. Төлбөрөө төлөлгүй хоцроосон атал үнэнч хэрэглэгчийн урамшуулалд хамрагдчих үед

Заримдаа “Та манай үнэнч хэрэглэгч учраас төлбөр төлөх хугацааг тань нэг сараар сунгалаа” гэх мессеж ирэхэд сэтгэл уярч, уйлмаар санагдан, хайр хүрсэндээ тэр дор нь төлбөрөө төлнө. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
8 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.