Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дарь-Эхийн замыг шинэчлэхдээ ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний зам зэрэг тохижилт хийж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа.

Уг замыг 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэлсэн. Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “2010 оноос хойш Дарь-Эхийн замд их засвар хийгдэж байгаагүй. Урсгал засварын ажил бол хийгдэж байсан. Энэ замд борооны ус их хуримтлагддаг, авто зам эвдрэлтэй байна гэдэг гомдол, санал иргэдээс их ирдэг. Эхний ээлжинд бид 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж эхэллээ. Шинэчлэхдээ ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг, хоёр талаараа явган зам болон бусад тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн” гэсэн мэдээллийг өгөв.

Авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажиллаж байна. 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусах боловч хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж ажилласнаар зорчих хэсгээ 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн хийсэн байхаар зорьж ажиллаж байгаа. Түүнээс хойш гэрэлтүүлэг, тохижилт болон бусад ажлуудаа замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхээр төлөвлөж байна гэдгээ нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мөн Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд онцолж хэлсэн юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Замын засвар шинэчлэлтийн ажилд холбогдох газрууд хяналтаа сайн тавьж ажиллах шаардлагатай. Хүн хүчээ нэмэгдүүлж ажиллаарай. Энд амьдарч байгаа оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. Төлөвлөсөн хугацаандаа замын ажлыг хийх ёстой. Хоног хугацаа алдаж болохгүй” гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хандаж хэлээд “Дарь-Эхийн замаар зорчдог иргэд бүтээн байгуулалтын ажилд хүлээцтэй хандаж, заасан хугацаанд энэ замаар зорчихгүй, нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон бусад хяналт тавьж ажиллаж байгаа газруудын ажилд хүндэтгэлтэй хандан, өөрсдийн амьдрах орчныг сайжруулах ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.