Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Датагаа "хямгадаж", өөрт хэрэгтэйгээр зарцуулах 6 арга


Хүн болгоны өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэг болдог ДАТА гэх зүйлийн тухай бид ер нь хэр мэдлэг, мэдээлэлтэй бол? Яг үнэндээ бид хэрэггүй зүйлд датагаа ашиглаж, дэмий зарлага гаргаад байгаа юм биш биз? Энэ тухай бид "Mifox Animation Studio"-гийн график дизайнер Б.Хашбаттай ярилцаж, туршлагаас нь сонслоо.

Утсан дээрх Chrome аппликэйшний "Data Saver"-ийг асаах

Бидний утсан дээрээ хамгийн их хэрэглэдэг браузер "chrome" шүү дээ. Тиймээс би "Data Saver"-ийг асаачихдаг. Энэ сонголт ер нь л ихэнх аппликэйшн дээр байдаг. Та "Facebook", "Twitter", "Instagram" гээд хамгийн их хэрэглэдэг аппликэйшнүүдийнхээ "Settings" хэсэгт ороод үзвэл "Data Saver" гэж гарч ирэх болно. Үүнийг асаачихсан байхад илүү дутуу зүйл дээр ачаалж, дэмий дата үрэхгүй.

Аппликэйшнүүдийн "update"-ийг зөвхөн Wi-fi-тай үед л хийж байх 

Жаахан дата авчхаад утсаа асаав уу, үгүй юу бүх аппликэйшн "update" хийгдээд эхлэх үе ч муухай шүү. Тийм болохоор App Store, Play Store зэргийг "Auto-update Apps Over Wi-fi Only"  гэж тохируулж өгөх хэрэгтэй.

Дата хэрэглээний хязгаар тогтоож өгөх

Миний хувьд би хэр их дата хэрэглэхээ хязгаарыг нь тогтоогоод өгчихдөг болохоор их амар. Жаахан их хэрэглээд, интернетэд хөврөх гээд байна шүү гэдгээ ч үүгээр мэдэж аваад, хэт их хэрэглээнээс зайлсхийдэг.

Ашиглахгүй байгаа аппликэйшнд хориг тавих

Дата асаахад маш олон нотиф ирж, энгийн үед ашигладаг бүх л аппликэйшн яг тэр хэвийн байдлаараа ажиллаж эхэлдэг. Гэхдээ та огт ашиглахгүй мөртлөө хэрэг болж магадгүй гээд байлгаж байгаа аппликэйшнүүдээ "Restrict app background data" хийх хэрэгтэй. Энэ мөн л датаг хэмнэх болно.

Датагаар орж байгаа үедээ аль болох бичлэг үзэхгүй байх 

Ер нь анзаараад байхад дата хамгийн их үрдэг зүйл бол бичлэг. Хэдэн цаг зүгээр л утсаараа өөр аппликэйшн орох, хэдэн минут бичлэг үзэх хоёрын ялгаа тэр болгон байдаггүй юм шиг санагдсан. Тийм болохоор би дататай үедээ аль болох бичлэг үздэггүй. Мөн л дээр үзүүлсэн зураг дээрх аргаар датагаа хадгалж болно. Шууд л өндөр нягтаршилтай бичлэг рүү яваад орчихвол дата дорхноо л дуусна.

Өөрийн хэрэглээг зөв тооцох 

Ер нь бол би яг хэрэгтэй үедээ л датагаа асаадаг төрлийн хүн. Бусад үед, зүгээр л цаг дэмий үрэх гэж байгаа үед бол тэр болгон оролдоод, утсаа "маажаад" байдаггүй л дээ. Гол нь хэрэглээгээ л яг таг тодорхойлох хэрэгтэй юм билээ. Сард тийм ч их дата хэрэглэдэггүй бол арай хямд багц сонгож үйлчлүүлэх, бүр болохгүй бол хоногийн дата авах зэргээр би зохицуулдаг. Ямар ч үед хэмнэлттэй байх хэрэгтэй гэдгийг их ойлгосон.

Та аль болох датагаа гамнадаг, яг хэрэгтэй үедээ датагаа зөв ашиглаж, зохицуулж чаддаг төрлийн хүн бол  Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний 20,000 багцтай байвал илүү тохиромжтой. Учир нь тус багцад 1 GB дата дагалддаг юм байна. Энэ талаар Б.Хашбат "Би яг хэрэгтэй үедээ л датагаа асааж ордог, бас датагаа хэрхэн яаж сайн гамтай ашиглах талаар их сонирхож, хэрэглээгээ хянаж чаддаг болохоор энэ багц надад хангалттай тохирдог. Сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярьж, бусад сүлжээнд 200 мин ярих эрхтэй болохоор бүх ажил энэ багцаас илүүг үрэхгүйгээр болоод бүтчихдэг" хэмээн ярьсан юм. Дашрамд дуулгахад ЮнителийнДараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болоход барьцаа, бүртгэлийн хураамж 0 төгрөг байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.