Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дээдсийн хүрээллээсээ татгалзсан ханхүү Харригийн шийдвэрт гэр бүлийнхэн нь гомджээ


Их Британийн ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар Хойд Америк руу нүүж, тусдаа амьдрах болсноо өнөөдөр зарласан билээ. Дэлхий даяар уг  мэдэгдлийг цочирдон хүлээж авсан бөгөөд эгэл амьдралыг сонгохоор шийдсэн хосуудын талд зогсох хүмүүс байсан ч бас дургүйцэн хүлээн авагсад их байв. Меган Мэркл, Ханхүү Харри нар хамтдаа шинэ оны баярыг Хатан хаанаас тусдаа тэмдэглэсэн билээ.

Харин дөнгөж саяхан Independent.co.uk сайтаас мэдээлснээр тэдний мэдэгдлийг сонссон гэр бүлийнхэн нь ихээхэн гомдож, гайхсан байна. Меган Мэрклийг бэр эгч Кэйт болон Хатан хаантай харилцаа муу, тэднийг үл хүндэтгэдэг гэх яриа сонин сэтгүүлээр дүүрэн гарч байсан нь ч үүнд нөлөөлж байна хэмээн Independent мэдээллээ.


Тэдний шийдвэрийг дэмжсэн эсвэл буруутгасан, шоглосон гээд олон мэдээлэл интернетээр хөвөрсөөр.

"Бид их удаан ярилцаж, бодсоны дүнд энэхүү шийдвэрийг гаргасан. Эрхэмсэг дээд Хатан хааны гэр бүлийн хүндэт гишүүн байхаас татгалзаж, санхүүгийн хувьд бие даан амьдрахаар шийдлээ. Бид Хатан ханаыг үргэлж хүндэлж, дэмжих болно" гэх мэдэгдлийн үр дүнд өөр ямар үйл явдлууд болох нь тодорхойгүй ч тэд АНУ-д эгэл даруу амьдралаар амьдарч эхлэх нь ээ. 

Эх сурвалж: Independent.co.uk 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
7
0
2
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Есүхэй 2020.01.13 66.181.161.118

Хунтайж гүнж шиг биш эхнэр нөхөр шиг амьдрахыг сонгожээ

0 Хариулах