Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлгүүрт өндөг дууссанаас болж жүжигчин Том Холланд гурван тахиа тэжээж эхлэв


Бусад ямар ч олны танил хүмүүсээс илүү нэгэн үйлдэл хийж, хөл хорионы үед хүмүүсийн хайрыг хүргэсэн хүн бол Том Холланд. Марвелын Хүн-аалз, Авенжерсын хамаг хайрыг татсан "нялх" баатар Том Холланд киноны үйл явдлыг болохоос нь өмнө хүмүүст задлан хэлж, кино багийнхныг айдас хүйдэст автуулдаг, хүүхэд шиг дэггүй, хөгжилтэй нэгэн.

Их Британид хүмүүс дэлгүүрүүдийг хоосолж байгаагаас болоод орсон дэлгүүр болгонд нь өндөг дууссан байгаатай таарсан Том Холланд өөрийн инстаграм дээрээ болсон бүх үйл явдлыг баримтжуулан оруулсан юм. 

"Одоо болж байгаа бүх зүйлээс болоод дэлгүүрийн лангуу тэр чигтээ хоосон байна. Бид өндөг авч чадсангүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд бид өөрсдөө өндөгний эх үүсвэртэй болох хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Одоо бид энэ тахианы эзэд болсон" гэж тэр шүтэн бишрэгчид, дагагчиддаа хуваалцжээ.

Тэр одоо гурван тахиатай болсон ба нэгийг нь "Predator" буюу "Араатан", нөгөөг нь "Chestnut" буюу "Туулайн бөөр", гурав дахь тахиаг нь "Ranger" a.k.a "Хамгаалагч" гэдэг аж.

Бичлэгийг эндээс үзнэ үү:

Том тахиануудаа байшингийнхаа хойд хашаанд найз нөхөд болон гэр бүлийнхээ тусламжтайгаар тэжээж байна. Хэзээ эхний өндөг гарах нь тодорхойгүй байгаа ч бүгд хүлээгээд, түүний инстаграмыг шалган хамт хүлээж байна. Цаашид түүний инстаграмыг дагахыг хүсвэл ЭНД дараарай.

Эх сурвалж: Popbuzz

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
7
5
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.04.01 162.158.183.108

Heeltuuleechee hha

0 Хариулах


Malo 2020.03.28 162.158.118.235

Энэ чинь харин сайхан арга байна шүү дээ :)

0 Хариулах