Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхий нийт ямар эможиг хамгийн их ашигладаг вэ?


Та сошиал харилцаандаа хэр их эможи ашигладаг вэ? Мөн аль эможинд хамгийн дуртай вэ? 

Интернэт, сошиал медиа цэцэглэн хөгжсөн цагаас эхлэн хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөл хийгээд тухайн үеийн сэтгэл санааны байдлаа илэрхийлсэн дүрс зургуудыг (эможи) түгээмэл ашиглаж байсан бөгөөд энэ нь үгээр илэрхийлэхэд төвөгтэй мэдрэмжийг дүрслэхэд хамгийн тохиромжтой байдаг билээ. Юникод консорциум хамгийн анх 2005 онд 76 ширхэг эможид хэрэглээнд нэвтрүүлж байсан бол 2010 он гэхэд 1000 гаруй эможи болж нэмэгдсэн байна. 

Тэр бүү хэл дэлхий нийт долоодугаар сарын 17-нд "Дэлхийн эможины өдөр"-ийг тэмдэглэж, Оксфордын толь бичиг 2015 онд "  "-г жилийн онцлох үгээр нэрлэсэн байдаг. Мөн Emojitracker сайтын мэдээлснээр хүмүүс уг эможийг твиттерт хамгийн өргөн ашигладаг аж. Түүнчлэн түгээмэл ашиглагддаг эможид   ,    багтжээ. Харин инстаграмын хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг эможигоор "зүрх" шалгараад байна. 

Үүнээс гадна удахгүй олон төрлийн шинэ эможи хэрэглээнд нэвтрэх гэж байгаа талаар сонссон уу? We Forum сайтын мэдээлснээр 2019 онд хөтөч нохой, далайн хясаа, фламинго шувуу зэрэг 230 эможи шинээр нэмэгдэх гэж байгаа аж.

2019 онд шинээр нэвтрэх эможинууд

Дашрамд дурдахад, 2015 оноос эхлэн эможинд өөр өөр арьсны өнгийг ашиглаж эхэлсэн бол 2019 онд хоёр өөр өнгийн арьстай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөтлөлцсөн эможиг шинээр нэвтрүүлж, сошиал хэрэглээнд ч арьс өнгөөр ялгаварлах үзлийг үгүй хийхээр зорьж байгаа аж. 

Эх сурвалж: We Forum 

Бэлтгэсэн: Ү.Үжинлхам

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
9
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.