Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийд гарцтай бизнесийн боломж


Хүмүүсийг тэнцвэржүүлсэн шим тэжээлээр хангах, хоол хүнсний тухай зөв зохистой мэдээлэл түгээх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих эрхэм зорилготой Herbalife Nutrition компани 40 жилийнхээ ойн босгон дээр ирээд байна. Дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг, 7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Herbalife Nutrition компанийн Формула-1 уургийн коктейлийг 4.8 сая хүн өдөр бүр дэлхийн даяар хэрэглэдэг гээд бод доо. Энэ бол хүнсний нэмэлт тэжээлийн зах зээл дэх номер 1 брэнд юм.


Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэх төдийгүй танд бизнес боломжийг ч хэрэглэгчдэдээ олгодог. Хүмүүс үүнийг “сүлжээ” хэмээх явцуу ойлголтоор хүлээж авах нь бий. Үнэн чанартаа, юуны өмнө сүлжээ гэдэг үгийг зөв ойлгох хэрэгтэй. Англиар networking буюу харилцаа холбоо гэсэн үг. Франчайзинг сүлжээ, супермаркетын сүлжээ, бизнесийн сүлжээ, найз нөхдийн сүлжээ гээд маш өргөн хүрээнд “сүлжээ” яригдана. Харин Herbalife Nutrition компанийн нийгмийн сүлжээ бол бие биеийгээ дэмжих харилцаа юм.
Herbalife Nutrition компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн "Бид бүтээгдэхүүнээ дэлгүүрийн лангуун дээр шууд тавьчихвал хүмүүс хэрхэн яаж хэрэглэхийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн зөв хооллох мэдлэг заавал олгох хэрэгтэй" гэж хэлсэн. Тийм болохоор тус компаниас Бие даасан гишүүдийг бэлтгэдэг. Энэ нь мөн бизнесийн боломж ч олгоно.

Herbalife Nutrition компанийн бизнес загвар нь шууд борлуулалтын зах зээлдээ хамгийн үр дүнтэй загваруудын нэг. Ашигтай, уян хатан урамшууллын хөтөлбөр нь бие даасан гишүүдэд таатай нөхцөлтэй. Жишээлбэл, олон төрлийн борлуулалт хийсэн болон бизнесээ хөгжүүлснээр жижиглэнгийн орлого олох, төрөл бүрийн бонус авах боломжийг олгодог. Компанийн эргэлтийн 73 орчим хувийг гишүүддээ төлөлт, урамшуулал байдлаар буцаан олгодог байна.

Хамгийн гол нь үйл ажиллагаа нь 40 жилийн турш амжилттай үргэлжилсэн, олон орны хэрэглэгчтэй дэлхийн хэмжээний компани таны түнш болж байна гэсэн үг. Тус компани үйл ажиллагаагаа үргэлж тэлэн, шинэ зах зээл, үйлдвэрлэл нэвтрүүлж, худалдааны төвүүдээ нээсээр байна. Мэргэжлийн тэргүүлэх зөвлөхүүдээ дэлхий даяар томилж, бие даасан гишүүдэд олон улсын сургалт орж, бүтээгдэхүүний талаар баттай мэдээллийг олгож буй. Мөн байнгын эргэх холбоотой ажиллаж, зар сурталчилгааны болон мэдээллийн дэмжлэг үзүүлж, санал болгодог. Тиймээс гишүүн бүр мэдлэгээ сайжруулж, бизнесээ амжилттай эрхлэх үүд хаалга нээлттэй. Herbalife Nutrition нь компанийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлэх багахан зардал гаргах болон гэрээг цуцалсан тохиолдолд зардлын нөхөн төлөлт авах боломж олгох “Алтан Стандартыг” санал болгодог тул “дампуурах” тухай бодох хэрэггүй. Тийм ч учраас дэлхий даяар хэдэн мянган гишүүдийг нэгтгэж, тэнцвэржүүлсэн шим тэжээлт хүнсийг сая сая хүмүүст санал болгохын зэрэгцээ бие даасан гишүүдээ санхүүгийн эрх чөлөөнд хүргээд байна.  

Гурван навч дүрсэлсэн лого, тэмдэг нь Herbalife-ийн үндсэн зорилго, үнэт зүйл ба хамааралтай нийгэмшлийн байдлыг бэлгэддэг. “Хүмүүс эхлээд “Herbalife”-ийг сонгохдоо ихэвчлэн жингээ хасах гэсэн түгээмэл шалтгаантай ирдэг бол үнэ цэн, зорилгыг нь ойлгоод ирэхээрээ эрүүл байх, зөв амьдралын хэв маягт дурладаг. Эрүүл байна гэдэг зөвхөн бие махбодийн асуудал биш, хамгийн гол нь сэтгэл зүй, хандлага нь эрүүл болох, тэгснээрээ амьдралдаа сэтгэл хангалуун байх тухай ойлголт юм. Тийм учраас амьдралд хайртай хүмүүс биднийг сонгож, эрүүл амьдралын мөн чанарыг ойлгож авдаг” хэмээн Herbalife Nutrition компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн хэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Orosoo 2021.01.11 172.69.252.151

oort ymar negen uramshuulal gej bhu

0 Хариулах