Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийг шуугиулаад буй өсвөрийн од Оливия Родригогийн тухай 14 БАРИМТ


Энэ оны эхэнд анхны "Drivers license" дебют дуугаа цацан, цахим орчинд шуугиан дэгдээгээд буй 18 настай дуучин Оливия Родригогийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Түүний эл дуу цацагдсан даруйдаа Их Британийн хөгжмийн чартыг тэргүүлж, Spotify сүлжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 17 сая гаруй хандалт авч, дуучин Эд Шираны "Shape of you" дуугаараа тогтоогоод байсан дээд амжилтыг 7 хоног хүрэхгүй хугацаанд шинэчлэн тогтоосон юм. Мөн Youtube-д 41 сая гаруй удаа тоглогджээ. 

1. Оливия 2003 оны хоёрдугаар сарын 20-нд төрсөн. Тэр энэ онд 18 нас хүрсэн бөгөөд загасны орд. 

2. Тэр 6 настайгаасаа бэлтгэл хийж эхэлжээ. Багаасаа дуу, хөгжим, бүжгээр хичээллэж, олон цагийн бэлтгэл хийдэг байв.

3. Тэр филиппин-америк гаралтай. Түүний аав нь филиппин, ээж нь америк бөгөөд Оливия АНУ-д төрж өсчээ.

4. Оливия анх "Дисней" компанийн бүтээл "High School Musical" цувралын Нинигийн дүрээр танигджээ. Үүнээс гадна 2016-2019 оны хооронд цацагдсан "Bizaardvark" цувралын гол дүр зэрэг нийт 4 кинонд тоглосон.

5. Тэр дуучин, жүжигчнээс гадна чадварлаг зохиолч. Тэр "High School Musical" киноны "All I Want" дууны үгийг бичиж, өөрөө дуулсан. Уг дуу нь Spotify сүлжээнд өнөөг хүртэл 187 сая удаа тоглогджээ.

6. Түүний бахархал нь дуучин Тайлор Свифт. Оливия хамгийн их урам зориг авдаг хүнээ нэрлэхдээ түүнийг дурдсан бөгөөд дуу нь цацагдсаны дараа Тайлор Свифт "Үнэхээр их бахархаж байна. Одоо би чиний фен" гэж байжээ. 

7. Оливия чөлөөт цагаараа гитар, төгөлдөр хуур тоглож, ном уншин, хөлөгт тоглоом тоглох дуртай. 

8. Оливиягийн нийт хөрөнгийн хэмжээ 500 мянган ам.доллараар үнэлэгдээд байна. 

9. Оливия чамгүй уран илтгэгч. Тэр хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар нухацтай авч хэлэлцэхийг хүсдэг бөгөөд Geena Davis хэмээх ашгийн бус судалгааны хүрээлэнд энэ чиглэлээр сайн дурын ажил хийж байжээ. 

10. Тэр 1.65 м өндөр. 

11. Тэр уран бичих, эмээтэйгээ цагийг өнгөрүүлж хамтдаа гар эдлэл бүтээх дуртай гэжээ. 

12. Инстаграмын од - Оливия. Тэр одоогоор 4 сая гаруй дагагчтай. Хаяг нь: @olivia.rodrigo

13. Тикток дээр ч од. Тэр 2020 оны наймдугаар сараас тикток платформыг ашиглаж эхэлжээ. 3.3 сая гаруй дагагчтай. Хаяг нь: @livbedumb

14. Оливия урам хугарсан үедээ "Би энгийн л өсвөр насны хүүхэд" хэмээн өөртөө хэлж, ганцаараа цагийг өнгөрүүлдэг гэжээ.

Эх сурвалж: theguardian.com, popbuzz.com



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.