Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хамгийн анхны авто ослын хохирогч Бриджит Дрисколл


Түүнийг Бриджит Дрисколл гэдэг бөгөөд авто машинд дайруулж нас барсан дэлхийн анхны хүн болж, түүхэнд нэрээ үлдээжээ. Уг үйл явдал нь 1896 оны наймдугаар сарын 17-нд Английн нийслэл Лондон хотноо болжээ. Түүнийг зам хөндлөн гарч явахад 13 километр цагийн хурдтай автомашин ирж мөргөснөөр амь насыг нь хохироосон байна. 

Тухайн үеийн гэрчүүдийн мэдээлснээр машин "их хурдтай" явж байжээ. Шинэ бүтээгдэхүүнээ олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар туршиж байсан Англи-Францын хамтарсан автомашин үйлдвэрлэгч компанийн ажилтан, жолооч Артур Эдселл нь цагт 6 километрийн хурдтай явах ёстой байжээ. Гэвч тэр хэтрүүлэн хурдалснаас уг ослыг үйлдсэн аж. 

Хохирогч Дрисколл авто машины зам дээрх тэмдэглэгээг үл анзаарч зам хөндлөн гарсан бөгөөд авто машин өөрийг нь чиглэн ирэхийг харсан тэрбээр барьж явсан шүхрээрээ өөрийгөө хамгаалах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна.

Хохирогчийн ар гэрийнхэн жолоочийн эсрэг гомдол мэдүүлж, шүүхэд хандсан боловч шүүхээс Бриджит Дрисколыг өөрийнхөө хайхрамжгүй байдлаас үүдэн хохирсон гэх дүгнэлийг гаргажээ. 

Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар тээврийн хэрэгслийн хурдыг 5 км цагаар сааруулахад хохирогчийн амь насанд учрах эрсдэл 30 хувиар буурдаг байна.

Эх сурвалж: Pavlograd

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.