Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн шилдэг богино хэмжээний анимейшнуудыг нэг дороос үзээрэй


Дэлгэцийн бүтээлүүд дотроос хамгийн хөнгөхөн, товчхон юм шиг атлаа хамгийн их өгүүлэмж бүхий, сэтгэлд үлддэг жанр бол богино хэмжээний анимейшн бүтээл билээ. Дэлхий дээр энэ төрлийн бүтээлээрээ алдартай маш олон уран бүтээлчид, продакшнууд бий. Тэдний нэг Канадын үндэсний кино зөвлөл өөрсдийн бүтээсэн богино хэмжээний 66 хүүхэлдэйн киног Youtube-д нэг дор байршуулжээ. Эдгээр бүтээлүүд цөм Оскарын шагнал хүртсэн болон нэр дэвшсэн шилдэг бүтээлүүд юм. Эдний дотор энэ жилийн Академийн шагналд өрсөлдсөн “Амьтдын араншин”, 2007 онд бүтээсэн “Мадам Тутли-Путли, 2007 оны Оскарын шагналт “Дани найрагч” 2013 оны мөнхүү шагналт “Райан” зэрэг гайхалтай хүүхэлдэйн кинонууд багтсан байна. Олон сайхан бүтээлийг нэг дор олж үзэх нь далайн гүнээс сувд шүүрдсэн мэт баяр жаргалтай мэдрэмж билээ. Зарим бүтээлийг шууд үзэхээр орууллаа шүү. 

Бүрэн жагсаалтыг эндээс үзээрэй. 

"Жорж, Рөүзмэри хоёр", Алдартай уран бүтээлч хосууд болох Алисон Снөүден, Дэвид Файн нарын 1987он бүтээсэн богино хэмжээний анимейшн. Хүсэл тэмүүлэл, хайр дурлал бол зөвхөн залуу насны өмч биш гэдгийг энэхүү бүтээлд илэрхийлжээ. 


"Райан" 2013 онд Оскарын шагнал хүртсэн бүтээл. Канадын домогт анимейтор Райан Ларкины амьдралын тухай, уран бүтээлч хүний урлагт дурласан хувиршгүй сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү бүтээл олон хүний зүрхэнд хүрсэн билээ. 


Канадын анимейшн урлагийн нүүр царай болсон шилдэг бүтээлүүдийн нэг "Дани найрагч". Хувь тавилан, төөрөг заяа хэрхэн хүмүүсийг учруулж бас хагацааж, хүмүүсийн дундаас хүн бий болж, амьдрал үргэлжилсээр байдгийг нэгэн шүлэгчийн амьдралаар өгүүлсэн сэтгэл догдлом түүх. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
15 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.