Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Дэлхийн сургуулиуд 2020” цахим өдөрлөг үнэ төлбөргүй болно


2014 оноос эхлэн  Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (ISU), Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (EARC) жил бүр хамтран зохион байгуулдаг “Дэлхийн Сургуулиуд Монголд” боловсролын өдөрлөгт гадаадын их дээд сургууль, коллежууд оролцож Монголын залууст гадаадад суралцахтай холбоотой мэдээллийг хүргэдэг билээ.

Энэ жилийн хувьд одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан “Дэлхийн сургуулиуд” өдөрлөгийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 

10-р сарын 23-24-нд болох цахим өдөрлөгт АНУ, Их Британи, БНХАУ, Болгар, Герман, Испани, Малайз, Канад, Казакстан, Солонгос, Сингапур, Швейцарь, Япон улс дэлхийн нийт 14 улсын 42 гаруй их дээд сургууль, коллежууд оролцоно. Мөн Канадын ЭСЯам оролцож Канад улсад суралцах талаар мэдээлэл хүргэх болно.

Хэзээ: 10-р сарын 23-24-ний 18.00-22.00 цагт
Хаана: ЭНД дарж сайтад хандана уу.

Уг цахим өдөрлөгөөр;

1. Онлайн лекц 

37 сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн агуулга, элсэлтийн шаардлага, зохион бичлэг, санхүүгийн тусламжийн талаар онлайн (live) лекц мэдээлэл

2. Сургуулийн танилцуулга мэдээлэл

Оролцогч 42 сургуулийн танилцуулага, мэргэжил, боловсролын зэрэг, сургалтын тэтгэлэг, элсэлттэй холбоотой мэдээлэл

3. Онлайн чат

42 сургуулийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй онлайнаар шууд холбогдож сонирхсон асуултаа асуух боломжтой.

Та “Дэлхийн сургуулиуд-2020" цахим өдөрлөгт 10-р сарын 23-24-нд 18.00-22.00-н (УБ цагаар) хооронд Global University Virtual Fair вебсайтаар оролцоорой. Өдөрлөгийн үйл ажиллагаа монгол хэл дээр орчуулагдах тул та сонирхсон асуултаа сургуулийн төлөөлөгчөөс асуух боломжтой. Цахим өдөрлөгтөө 10/22-ноос өмнө урьдчилж бүртгүүлэхээ бүү мартаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.