Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Диана Риггийн залуу насыг мөнхөлсөн 24 гэрэл зураг


The Avengers цувралын Эмма Пилийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж, 1960-аад оны загварын бэлэг тэмдэг болж явсан жүжигчин Диана Ригг 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгслөө. 

The Guardian сэтгүүл түүний 50 жилийн урлагийн карьерийг мөнхөлсөн гэрэл зургуудыг дэлгэжээ. Тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн Их Британийн чадварлаг жүжигчдийн нэг билээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр "Хаан ширээний тоглоом" цувралын Оленна Тайрелын дүрээр хүмүүст илүүтэй танигдсан юм. 

1. Энид Диана Элизабет Ригг 1938 оны долоодугаар сарын 20-нд Их Британийн Донкастер хотод төрсөн бөгөөд 1955-1957 онд Эзэн Хааны Драмын Урлагийн Академид жүжигчний мэргэжлээр суралцан төгсчээ.

2. The Sentimental Agent цувралын Фрэнси Уайлдын дүр бол Диана Риггийн тоглосон анхны дэлгэцийн бүтээлүүдийн нэг юм. 

3. Европ, АНУ-д хийсэн аялан тоглолтод Уильям Шекспирийн "Лир Ван" жүжгийг тавьсан бөгөөд Паул Скофилд Лир вангийн дүрд, Диана Ригг Корделиагийн дүрд тогложээ. (1964 он)

4. Диана Ригг (1965 он)

5. 1965-1968 онд дэлгэцнээ гарсан The Avengers цувралд тэрбээр тагнуулын ажилтан Эмма Пилийн дүрийг бүтээсэн юм. 

6.The Avengers цувралд тоглосон Диана Ригг, Патрик Макни нар

7. The Avengers цуврал нь Их Британийн сонгодог телевизийн цувралд зүй ёсоор багтдаг бөгөөд тухайн үед дэлхийн 90 гаруй оронд гарч, хит болж байсан юм.

8. The Avengers цувралын хэсгээс

9. Ригг Лондоны Мермейд театрт байгаа нь (1968 он)

10. Уильям Шекспирийн "Зуны шөнийн зүүд" жүжигт Диана Ригг Хеленагийн дүрд, Хелен Миррен, Гермиагийн дүрд тогложээ. (1968 он)

11. Тагнуулын ажилтан Жеймс Бондын адал явдлын тухай өгүүлэх On Her Majesty’s Secret Service кинонд Ригг нууцлаг Контесса Тереза ди Вичензогийн дүрд тоглосон байна. (1969 он)

12. On Her Majesty’s Secret Service киноны дараагийн ангид  Контесса Жеймс Бондод сэтгэл алдарч, түүнтэй гэрлэж буйгаар гардаг. 

13. On Her Majesty’s Secret Service киноны сурталчилгааны зураг авалт

14. Жорж Скотт, Диана Ригг нар 1971 онд "Эмнэлэг" инээдмийн кинонд тогложээ. Ригг эл дүрээрээ Алтан бөмбөрцөг наадмын шилдэг туслах эмэгтэй жүжигчин шагналд нэр дэвшсэн юм. 


15. The Avengers, Жеймс Бондын цувралуудад тоглосон Диана Ригг, Онор Блэкман нар (1974 он)

16. Алдарт жүжигчин Диана Ригг, Энтони Хопкинс нар 1972 онд Макбет жүжгийн нээлтэд оролцох үеэр. Шекспирийн уг эмгэнэлт жүжигт Хопкинс Макбетийн дүрд, Ригг түүний эхнэрийн дүрд тогложээ.

17. "Лир Ван" жүжиг (1983 он)


18. Ригг Медея жүжигт бүтээсэн дүрээрээ 1994 онд Тонигийн шагнал хүртжээ. (1993 он)

19. Диана Ригг, 1990-ээд оны эхэн үе 

20. Диана Ригг охин Рачел Стирлингийн хамт (1994 он)


22. Ригг "Ребекка" мини цувралд бүтээсэн дүрээрээ Эммигийн шилдэг туслах эмэгтэй жүжигчин шагнал хүртэв. (1997 он)


23. Диана Ригг охин Рачел Стирлингийн хамт (2005 он)


24. Диана Ригг "Хаан ширээний тоглоом" цувралын Оленна Тайрелын дүрээр Эммигийн шагналд гурван удаа нэр дэвшжээ.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.