Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дижитал гэр бүлийн 5 чухал хэрэглээ


Дижитал шилжилтийн талаар хаа сайгүй яригдаж, байгууллагууд дараа дараагийн алхмуудаа дижиталаар төлөвлөн бүгд л “тэр” зүгт урагшилж байна. Дижиталчлал хүний хэрэглээ, өрх гэрийн хэрэгцээнд ч нэвтэрч бидний энгийн хэрэглээ улам хялбар, гайхалтай болсоор байгаа билээ. Тэгвэл орчин үеийн гэр бүлүүдэд хамгийн чухал 5 ДИЖИТАЛ хэрэглээг танилцуулъя.

Интернэт

Мэдээж нэгдүгээрт интернэт шүү дээ. Интернэтийг ашиглаад хэрэгтэй мэдээллээ хялбархан олж авах, хүссэн кино нэвтрүүлгээ үзэх, төлбөр тооцоо хийх, өөрийгөө хөгжүүлэх, тоглоом тоглох гээд энэ орчинд бидний хийх зүйл, авах мэдээлэл хязгааргүй. Өмнө нь болоод л байсан байж болох ч харин орчин үед бол интернэтгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх болжээ.

Телевиз буюу IPTV

Бидний ихэнх нь өглөө сэрээд л телевизээ асааж, гэртээ байхдаа өдөржин асаалттай байлгах нь элбэг. Өдөр ирэх бүр телевиз, телевизийн сувгууд, түүнийг дамжуулах үйлчилгээ хөгжсөөр. Тухайлбал бид  IPTV-ийнхээ видео сангаас дуртай кино контентоо сонгоод түрээслээд үзчихнэ, сүүлийн 3-4 өдөрт гараад өнгөрсөн кино, нэвтрүүлгүүдийг ухраагаад нөхөөд үзнэ, хүссэн хэсгээсээ шууд бичиж аваад хадгалах боломжтой гэх мэт. Бүр телевизийнхээ цахим салбарыг ашиглаад хэрэглээгээ хянаж, төлбөрөө төлсөн ч болж байна.

OTT үйлчилгээ

Телевизийн сувгаа булаацалдаад байна уу? Тэгвэл OTT (Over the Top) үйлчилгээ нь энэ асуудлыг шийдэж өгнө. Гар утас, таблет, компьютер гээд хүссэн төхөөрөмжөөрөө нэвтрэн ашиглах боломжтой уг үйлчилгээгээр та хүссэн телевизийн суваг, дуртай кино контентоо төвөггүйхэн үзнэ. Орон зай, цаг хугацаанд баригдахгүй хүссэн газраа, хүссэн цагтаа үзэх боломжтойгоороо онцлог.

Үүрэн утас

Гар утас бол энэ жагсаалтад зайлшгүй багтах хэрэглээ. Утсаа ашиглаад л бид гэр бүлийнхэнтэйгээ төдийгүй найз нөхөд, ажлынхан гээд холбогдож чадахгүй хүн үгүй. Ярьж, мессеж бичих нь гар утасны гол хэрэглээ байсан бол сүүлийн үед ухаалаг утасныхаа датаг асаагаад л сошиал орчинд хүссэнээ хийх болжээ.

Суурин утас

Өмнө нь айл бүрийн чухал хэрэглээ байсан суурин утас харьцангуй бага ашиглагдах болсон ч цаг үеэ мэдэрсэн гайхалтай хувьсал нь түүнийг энэ жагсаалтад багтаах шалтгаан болов. Өдгөө суурин утасны дугаарыг хоёр төрлөөр ашиглах боломжтой болсон бөгөөд энгийн гэрийн утаснаас гадна дугаараа аппликэйшнтэй холбон ашиглах боломжтой болсон юм. Ингэснээр та дэлхийн хаана ч байсан аппликэйшнээ ашиглаад л Монголдоо үлдсэн хайртай хүмүүс, найз нөхдийнхөө дугаарт сүлжээ харгалзахгүй хязгааргүй ярих боломжтой.

Эцэст нь эдгээр үйлчилгээг хаанаас авч болох вэ? Яг энэ таван хэрэглээг өөртөө багтаасан СКАЙмедиагийн UP багцыг танд санал болгоё. UP багцад үүрэн холбооны дараа төлбөрт дугаарын үйлчилгээ, өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны Cally, дэлхийн хаанаас ч хүссэнээ үзэх боломжтой SkyGO (OTT) үйлчилгээнүүд багтдаг. Хамгийн гоё нь энэ бүгдийг багтаасан мөртлөө үнийн хувьд үнэхээр хэмнэлттэй.

СКАЙмедиа UP багцын хэрэглэгч болохыг хүсвэл одоогоор урамшуулалтай байгаа юм. Та шинэ хэрэглэгч болсноор 3 сарын турш үйлчилгээний суурь хураамжаасаа 100% чөлөөлөгдөнө. Мөн эхний сардаа видео сангаас хүссэн бүх киногоо 0₮-р үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn веб хуудаснаас аваарай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
19 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
1
0
0
0
1