UBLife Logo
Newsfeed

DIY: Гарын доорх материалаар маск хийх 4 'БҮТЭЭЛЧ АРГА'

Б.Саруул
Б.Саруул
DIY: Гарын доорх материалаар маск хийх 4 'БҮТЭЭЛЧ АРГА'

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд маск зүүхийг дэлхий нийтээрээ уриалж байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) энгийн даавуун маск зүүх нь халдвар авах эрсдэлийг бууруулахад үр дүнтэй гэж үзэн иргэдийг гадуур гарахдаа маск зүүхийг зөвлөж байна. Түүнчлэн Лос-Анжелес, Миами зэрэг хотуудад олон нийтийн газраар явахдаа маск зүүхийг албан ёсоор журамлажээ. 

ДЭМБ-аас мэдээлснээр N95 шүүлтүүртэй болон мэс заслын маск халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болох нь батлагдсан. Гэвч эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хамгаалах хэрэгслийн хангамж дутагдалтай байгаа тул жирийн иргэдийг гарын доорх материалаар маск хийж зүүхийг уриалж байна. Хэрэв та зөв материал сонгож, зааврын дагуу оёж чадвал стандарт хангахуйц маскыг гэртээ хийх боломжтой юм. 

Гарын доорх материалаар маск оёход анхаарах зүйлс:

  1. Мэргэжилтнүүд 100 хувь хөвөн даавуун материалыг хоёр давхарлаж оёхыг зөвлөж байна. Тухайлбал, даавуун материалтай дэрний уут, ороолт, пудволкаар хийсэн маск үр дүнтэй байгааг Кембриджийн их сургуулийн судлаачид туршилтаар баталжээ. Мөн кофены филтер ашиглах боломжтой зарим мэргэжилтнүүд хэлж байна. 

  2. Ямар ч тохиолдолд маск амьсгалын замыг боогдуулахуйц бариу байж болохгүй. 

  3. Шанааны доод хэсгээс эхлээд эрүү хүртэлх нүүрний хэсгийг бүрэн халхалсан байх ёстойг санаарай.   

1. Энгийн алчуурыг маск болгож ашиглах хялбар арга

Хэрэв та оёж чадахгүй гэж санаа зовж байгаа бол нимгэн алчуурыг хэдхэн нугалаад л маск болгон ашиглаж болно. 

Хэрэглэгдэх зүйлс: 

  • Алчуур эсвэл дөрвөлжлөн хайчилсан даавуу 

  • 2 ширхэг үсний боолт байхад л хангалттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.