Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Д.Номинзул: Тик ток бичлэг хийж эхэлснээс хойш жижиг зүйлсээс илүү их аз жаргалыг мэдэрдэг болсон


Дэлхий даяар шинэ үеийн залуусыг байлдан дагуулж буй аппликэйшнүүдийн нэг бол TikTok юм. 500 гаруй сая хэрэглэгчтэй TikTok аппликэйшнийг монгол залуус ч идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд тэдний нэг болох Д.Номинзултай (@nonjulaa) бид ярилцлаа. Тэрбээр Монголын хамгийн олон дагагчтай тик токчидын нэг билээ. 

Z үеийн төлөөлөл болсон Д.Номинзул технологийн салбарын тэсрэлт болж буй SuperUp аппликэйшний нүүр царай болж байгаа юм. 


- Чи анх яагаад Тик Ток бичлэг хийх болсон бэ? 

- Арваннэгдүгээр ангид байхдаа шинэ зүйл туршиж үзмээр санагдаад Тик Ток бичлэг хийж үзсэн юм. Энэ аппликэйшнийг өмнө нь мэддэг байсан ч нэг их ашигладаггүй байсан. Харин бичлэг хийж эхэлтэл хүмүүс маш их дэмжиж, урмын үг бичсэн. Ингэнэ гэж огт төсөөлөөгүй болохоор урамшаад, тэрнээс хойш идэвхтэй тик токчин болсон.   

- Тик ток хийж эхэлснээс хойш чамд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ? 

- Тик токын бичлэгүүд үзэхэд богинохон, хөгжилттэй байж болох ч миний хувьд илүү их утга учиртай санагддаг. Ялангуяа надаас дүү хүүхдүүдэд чухал нөлөө үзүүлж байгаа гэж боддог юм. Бичлэг хийж эхэлснээс хойш би жижиг зүйлсээс аз жаргалыг илүү их мэдэрдэг болсноо анзаарсан шүү. Намайг дэмжиж байгаа хүмүүсийн урмын үг, гоё сэтгэгдлүүд урам зориг өгч, хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандахад том түлхэц болсон. Өнгөрсөн хугацаанд тик ток хийдэг олон залуустай нөхөрлөж, хүмүүстэй харилцах чадвар маань ч их сайжирсан. 

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

- Өдөр тутмын амьдралаа гар утасгүйгээр төсөөлөхөд бэрх болчихжээ. Чиний хувьд гар утсаар амжуулдаг хамгийн чухал зүйл юу вэ? 

- Сургуулиас академик мэдлэг, боловсролыг олж авч болох ч амьдралын ухааныг хүн өөрөө эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөж байж эзэмшдэг юм шиг санагддаг. Тиймээс би хувь хүний хөгжил, шинэ ур чадвартай холбоотой мэдээллийг гар утсаараа авахыг хичээдэг. Утсаараа ихэвчлэн подкаст сонсож, блог нийтлэлүүд уншдаг. Жишээ нь, би өөрийн мэдрэмж, туршлагаа илэрхийлсэн нийтлэл, бичвэрүүдийг Медиумаас унших дуртай. 

- Монголын хамгийн олон дагагчтай тик токчин залуус хамтарч цуврал бичлэгүүд хийж байгаа байхаа

- Тиймээ, 2018 оны сүүлээр надтай адил тик ток хийдэг найзуудтайгаа нэгдээд цуврал бичлэгүүд хийж байгаа. Сошиалд өдөр бүр л хар бараан, сөрөг мэдээлэл цацагдаж байна шүү дээ. Харин бид бусдадаа аз жаргал, инээд хөөр, эерэг энергийг бичлэгээрээ дамжуулж түгээхийг хүсдэг. Бидний хийсэн тик ток бичлэгүүд трэнд болж, олон мянган үзэлттэй байгаа нь урамтай шүү. Мөн шинэ зүйлс сурах, хөгжих насан дээрээ яваа дүү нартаа үлгэр дуурайл болж яваадаа баяртай байдаг. 

- Удахгүй сургуулиа төгсөх гэж байна шүү дээ. Ямар мэргэжил эзэмшихээр зорьж байна вэ? 

- Би стилист, фэшн маркетингийн менежерийн чиглэлээр гадаадад суралцахаар шийдсэн. Багын л загварт дуртай бас дуулж, жүжиглэж, бүжиглэдэг урлагт хайртай байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог юм. Гэхдээ энэ жил их сургуульд өргөдөл илгээх нас маань хараахан хүрээгүй байгаа. Тиймээс gap year буюу нэг жилийн завсарлага авч англи хэлээ сайжруулж, бие даах чадвараа илүү хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. 

- Залуучууд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгохдоо тухайн брэндийн үнэ цэн, агуулгыг чухалчилдаг болсон байна. “SuperUp”-ийн нүүр царай болж буй тик токчины хувьд энэ үйлчилгээний юу нь чамд хамгийн онцгой санагдсан бэ? 

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

- Аппликэйшнүүд ер нь л нэгэн хэвийн, уйтгартай байдаг шүү дээ. Харин SuperUp дотроо олон зугаатай тоглоом бас хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг багтаасан нь таалагдсан. 

- Тэгвэл бидэнд өөрийнхөө ашиглах дуртай цэсүүдээс танилцуулаач? 

- Манай үеийнхэн аливаа зүйлийг их хурдан сурдаг юм шиг санагддаг. Гэхдээ шинэ зүйлийг зугаатай, сонирхолтой байдлаар сурах дуртай. Тийм болохоор, SuperUp дотор байдаг СТА (Алалц хож) гээд тоглоомыг өдөрт нэг удаа тоглочихдог юм. Өдөр бүр таван асуулттай чалленж гарч ирэх ба хамгийн богино хугацаанд зөв хариулсан хүн ялагч болж, бэлэг хождог. Би ч бас бэлэг хожно гэж бодоод үзээд л байгаа (инээв). Тэрнээс гадна энэ тоглоомын асуултууд их сонирхолтой ш дээ. Нээрээ, The Voice of Mongolia шоунд энэ долоо хоногт ямар хүмүүс оролцохыг урьдчилж харах, тэдэнд бэлэг илгээх боломжтой гээд боддоо. Надад энэ цэс маш их таалагдсан. Оролцогчдын товч танилцуулга, сошиал хаягуудыг хүртэл холбоод өгчихсөн байдаг. 

Мөн SuperUp-аас төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хямдралтай үнээр авах боломжтой купоныг ашиглаж байсан юм байна. Харин манай дота тоглодог найзууд Togloom Trade цэснээс STEAM худалдаж авдаг юм билээ. 

- Ярилцсанд баярлалаа. 

Чиний амьдралын хэв маягт нийцсэн бүхий л үйлчилгээг өөртөө багтаасан SuperUp аппликэйшныг App Store болон Play Store-оос татаж аваарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
19
2
0
0
0
12