Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Нямхүү: Олон төрлийн халдварт өвчинтэй хүмүүс цугладаг учраас эмнэлгээр явахгүй байх нь зүйтэй


Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Салбар яамны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Мөн халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх ёстойг анхаарууллаа.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархах нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа. Энэ өдрийн хурлыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар "Нэг дэлхий-Нэг хүч" уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартаа нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх сайхан үйлсэд нэгдэхээр болсон тухай сайхан мэдээгээр эхлүүлж байна" гэв.
 
Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн 73331 тохиолдол, 1872 нас баралт бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн БНХАУ-аас гадна 25 улсад 803 тохиолдол, гурван иргэн нас баржээ. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн байна.
 
Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрсэн ч өдгөө буурах хандлагатай байна. Халдварт вирусийн голомтод ажиллаж байгаа эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас тав нь нас барсан мэдээтэй. Мөн маш хүнд гэж оношлогдсон өвчтнүүдийн нас баралт 49 хувийг эзэлж байгаа.
 
Энд нэг зүйлийг тодруулахад, ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.
 
Мөн ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал "Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн. Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан" гэлээ.
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт  хоёр хүн, нийт таван хүн тусгаарлагдсан. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Иргэд шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-д хандаж байгаа. Голдуу томуугийн халдвартай иргэд ирж байна. Гэвч эмнэлэгт олон төрлийн халдварт өвчинтэй хүмүүс цугладаг газар учраас эмнэлгээр их явахгүй байх нь зүйтэй гэсэн байдлаар хандаж байгаа. БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.