Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Д.Нямхүү: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан шийдвэр хурдан гарвал хэрэгтэй байна


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хэмээх газар шинэ коронавирусээр 2 хүн өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Тиймээс манай улсын МХЕГ, ОБЕГ, ЭМЯ-ны ажилтнууд бэлэн байдалд ажиллаж, тусламж үйлчилгээнийхээ хангалтыг хийсэн байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад нийт 40550 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн таван хоногт батлагдсан тохиолдлын тоо тогтворжиж байгаа ч сэжигтэй тохиолдол болон тэдгээрийн хавьтлын тоо их байна. Харамсалтай нь 910 нас баралт бүртгэгдсэн. Зөвхөн Хятад улсад гэхэд өнөөдрийн байдлаар 6492 хүнд өвчтөн байна.7000 хүнд хийсэн судалгаанаас харахад нас ахих тусам нас баралтын хувь нэмэгдэж байгаа. Хятад улсаас бусад оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь голомттой бүсэд аялсан түүхтэй, тэдгээрийн хавьталттай холбоотой байсан бол Сингапурт бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын халдвар дамжсан зам нь тодорхойгүй бөгөөд хүн амын дунд тархаад эхэлсэн байх эрсдэлтэй байна. Тиймээс Сингапур улс аюулын зэргээ нэмэгдүүлж, улбар шар болгосон. ДЭМБ-аас БНХАУ-аас бусад оронд гарч байгаа тохиолдол бүрийг нарийн судалж, хянаж байна” гэлээ.

Мөн үеэр ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа "Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслүүдийг авахаар болсон. Эдгээрийг худалдан авах гэрээг хийж, энэ долоо хоногт бүрэн нийлүүлж дуусгахаар ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас нийлүүлэгдэх 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн сүүлийнхийг энэ сарын 25 гэхэд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Түүнчлэн гадаадын зээл тусламж, олон улсын байгууллагаас нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсээр байгаа бөгөөд маргааш гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ" гэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй гэсэн үз. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн байна.

Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ. Мөн Хөх хот-Улаанбаатар чиглэлд явж ирсэн иргэнийг хоёрдугаар сарын 9-нд тусгаарласан бөгөөд сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан ба А хүрээний H3N2 вирус илэрсэн гэх лаборторийн үнэлгээ гарсан байна. 

Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа аж.

Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа” гэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0