UBLife Logo
Нийгэм

Долоодугаар сард хилийн чанадаас 3000 орчим иргэнээ авчирна

Ub.life
Ub.life
Долоодугаар сард хилийн чанадаас 3000 орчим иргэнээ авчирна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг долоодугаар сарын 15-н хүртэл сунгалаа. Цаашид хязгаарлалтад орсон байсан аж, ахуй нэгж байгууллагыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгосон байна. 

Монгол Улсын Засгийн газраас энэ сард хилийн чанадаас 2000 орчим иргэнээ тусгай нислэгээр татаж авсан бол долоодугаар сард 3000 орчим иргэнээ авчрахаар хуваарь гаргаж байна гэлээ.

Түүнчлэн дотоодод халдвар тархах эрсдэлээс сэргийлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг үндэслэн зарим үйлчилгээний байгууллага буюу хүүхдийн зуслан, тоглоомын газар, кино театрыг тодорхой дэглэмийн дор шат дараатай нээх саналтай байгаа юм байна. Энэ тухай үргэлжлүүлэн Нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж шийдвэр гарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.