Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Домогт тамирчин Коби Брайнт нисдэг тэргийн ослоор амиа алджээ


АНУ-ын сагсан бөмбөгийн түүхэн дэх домогт тамирчдын нэг Коби Брайнтын зорчиж явсан нисдэг тэрэг Калифорнийн Калабасас хотод осолдсон харамсалтай үйл явдал болжээ. Нисдэгт тэрэгт явсан 9 хүн бүгд амиа алдсан бөгөөд тэдний дунд алдарт тамирчин Коби Брайнт, түүний 13 настай охин Жианна нар байсан гэж BBC мэдээллээ. 

Осол болсон газрын ойролцоо амьдардаг Гавин Масак "Нисдэг тэрэг өглөө 10.00 цагийн орчимд Лас Вирженест газардсан бөгөөд тухайн үед зорчигчид бүгд эсэн мэнд харагдсан... чимээг нь сонсоход дэлбэрэлт юм шиг санагдаагүй... Тиймээс би дотогшоо орж аавдаа юу болсныг хэлчихээд гараад иртэл толгод дээр саарал утаа харагдсан. Том хар утаа байгаагүй ээ" хэмээн ярьжээ. 

Харин TMZ сайтад ярьсан гэрчүүдийн хэлж буйгаар, газардахаас өмнө нисдэг тэргийн хөдөлгүүрт маш их чимээ сонсогдож байсан гэжээ. 

 Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Коби Брайнтын зорчиж явсан нисдэг тэрэг Сикорский S-76 болохыг тогтоожээ. АНУ-ын Автотээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл одоогоор ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
35
3
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.