Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Домогт тамирчин Коби Брайнтын гаргасан 7 ОНЦЛОХ ДЭЭД АМЖИЛТ


Хэдхэн цагийн өмнө Америкийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг болох Коби Брайант, түүний охин Жианна нар нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Дэлхийн өнцөг булан бүрд Коби Брайантын шүтэн бишрэгчид, Лос Анжелес Лэйкерс багийн дэмжигчид эмгэнэн гашуудаж байна. 

Тус багийн тоглолтоо хийдэг байсан Стейплс-центрт 62 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол болж байгаа бөгөөд арга хэмжээг хөтөлж буй дуучин Алиша Кийз өнөөдрийн шоуг домогт тамирчин Коби Брайантын дурсгалд зориулж байна хэмээгээд So Hard To Say Goodbye дууг Boyz II Men хамтлагтай хоршин дуулжээ. Түүнчлэн Стейплс-центрийн гадна Коби Брайантын шүтэн бишрэгчид цуглаж, хамтдаа гашуудаж байна. 

Сагсан бөмбөгийн талбайд 20 жил тоглосон алдарт тамирчин ямар дээд амжилтуудыг тогтоож байсныг эргэн дурсъя.   

1. Тэрбээр Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн лигийн 20 улиралд тоглохдоо таван удаа аваргалж, 18 удаа бүх оддын шигшээ багт шалгарч байжээ. ( NBA-ийн 15 удаагийн шилдэг багийн гишүүн, 12 удаагийн шилдэг довтлогч)

2. Брайант Лос Анжелес Лэйкерс багийн түүхэн дэх хамгийн их оноо авсан тоглогчийн дөрөвдүгээрт бичигддэг. Тэрбээр тус багт тоглохдоо нийт 33,643 оноог багтаа авчирчээ. (Карим Абдул Жаббар, Карл Мэлоун, Леброн Жэймс нарын араас бичигдэж байна)

3. 2006 онд тэрбээр Торонто Рэпторсын эсрэг хийсэн тоглолтод 81 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоож байв. Энэ нь NBA-ийн түүхэнд нэг удаагийн тоглолтын үеэр хамгийн олон оноо авсан дээд амжилтын хоёрдугаар бичигддэг.

4. Брайант 2009, 2010 онуудад тус бүр финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан юм. Мөн 2008, 2012 онд АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож, хоёр удаа Олимпийн алтан медаль хүртсэн билээ.  

5. Брайант 2018 онд Dear Basketball богино хэмжээний анимэйшн бүтээлээр Оскарын шагнал хүртэж байжээ. Энэхүү 5 минутын богино хэмжээ бүтээлийг түүний 2015 онд их спортод зориулж бичсэн шүлгээс сэдэвлэжээ. 

6. Тэрбээр NBA-ийн түүхэнд дөрвөн удаа рекорд тогтоож, таван рекордыг давтжээ. Тодруулбал, Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тамирчин, нэг тоглолтын үеэр хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн, 1500, 2000 2000 оноо авсан хамгийн залуу тоглогч (27, 29 насандаа эдгээр амжилтыг тогтоосон), гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч (18 насандаа) гэх мэтийг дурдаж болно. 

7. Брайант бол NBA-ийн түүхэнд нэг багт хамгийн олон жил тоглосон тамирчин юм. Тэрбээр 20 жилийн турш Лос Анжелес Лэйкерс багт тоглосон билээ. 

Эх сурвалж: BBC, Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.