Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Доналд Трамп коронавирусийн халдвар авсны эргэн тойронд...


Дэлхийн удирдагчдаас Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару зэрэг хүмүүст халдварласан коронавирусийн “буухиа” энэ удаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаар үргэлжлэх нь. Тэргүүн хатагтай Меланиа Трамп ч мөн халдвар авсан нь тогтоогдож, тэд хамтдаа Цагаан ордон дахь гэртээ тусгаарлалтанд орсон тухай Трамп Баасан гарагт шилжих шөнө жиргэжээ. Хэдийгээр биеийн байдал нь тогтвортой байгаа ч тэрээр энэ жил 74 настай тул вирусийн халдвараас болж эрүүл мэндийн хүндрэл үүсэх магадлалтай ангилалд орж буй юм. АНУ-д цар тахлаар нас барж буй 10 хүн тутмын 8 нь 65-аас дээш насныхан байна.

Мягмар гарагт Жой Байдентай хийсэн мэтгэлцээнийхээ үеэр түүнийг "амны хаалт ямар ч их зүүдэг юм бэ дээ, хүмүүсээс хол зогсож байж нэг их том хаалт гаргаж ирээд л зүүх юм" хэмээн шоолж байсан Трамп өөрөө ковид-19 туссан нь хэвлэлийнхэн болон түүний шүүмжлэгчдийн хувьд өлгөж авах сэдэв болов. Жишээлбэл Нью-Йорк Таймст “Цар тахал дэлгэрснээс хойш энэ вирусийн хор хөнөөл, тархах чадварыг байнга дутуу үнэлж байсан Ерөнхийлөгч өөрөө халдвар авчээ. Бүр шинжилгээнийх нь хариу ирэхээс хэдхэн цагийн өмнө тэр тахлыг хяналтанд оруулсан бөгөөд ковидын төгсгөл ойрхон байна гэж ярьж байлаа” хэмээн бичиж. Мөн тэрээр дөрөвдүгээр сард вирусийн халдвар авсан хүмүүсийг биедээ ахуйн халдваргүйжүүлэгч бодис тарих зөвлөгөө өгч байсан нь хэтэрхий гэмээр тэнэглэл болж байв. 

Cонгууль болоход сарын хугацаа дутуу байхад Трамп ийн өвдсөн нь түүний кампаант ажилд тун хохиролтой хэрэг болж байна. Тусгаарлалтанд хэр удах нь ч тодорхойгүй тул Бүгд Найрамдах намынхан сандарч байгаа нь гарцаагүй хэмээн хэвлэлүүд бичжээ. Биеийн байдал нь хүндэрвэл түүний нэр дэвших эсэх нь ч бүрхэг болох юм. Мөн улс орны удирдагч тодорхойгүй хугацаагаар өвдөхөд хөрөнгийн зах зээл хүртэл савлах эрсдэлтэй байдаг тухай “Business insider”-т тайлбарлаж. Трампын халдвар АНУ болон дэлхий дахиныг ямар үр дагаварт хүргэхийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. 

АНУ-ын хижээл насны Ерөнхийлөгч ковидоор өвчилсөн энэ үед Цагаан ордон болон бодлого боловсруулагчид хэрэв Трамп нас барвал яах вэ гэдэг хувилбарыг аль эрт бодож эхэлсэн байгаа нь гарцаагүй. Муугаар бодож тэр амиа алдвал түүний оронд эрх мэдлийг барьж шийдвэр гаргах эхний хүн бол Дэд ерөнхийлөгч Майк Пенс юм, түүний дараа Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Полеси эрэмбэлэгдэнэ. Дашрамд дурдахад Америкийн түүхэнд 4 ерөнхийлөгч алба хааж байхдаа нас барсан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.