Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-ын Дотоод хэргийн яам Монгол тэргүүтэй 59 орны оюутны визийг 2 жилийн хязгаартай болгох санал гаргажээ


АНУ-ын Дотоод хэргийн яам тус улсад суралцаж буй гадаад оюутны визийн хугацааг хязгаарлах саналыг боловсруулжээ. Одоо мөрдөгдөж буй журмаар бол оюутнуудын виз төгсөх хүртэл нь хүчинтэй байдаг билээ. Харин шинээр боловсруулсан журамд Ойрх Дорнод, Ази, Африкийн 59 орны оюутнуудын визийг хоёр жил, бусад орны оюутны визийг дөрвөн жилийн хугацаатай болгож хязгаарлахаар тусгажээ. Монгол Улс визний хоёр жилийн хязгаартай орнуудын тоонд багтсан байна. 

Шинэ журам хэрэгжиж эхэлбэл гадаад оюутнууд хоёр (зарим нь дөрөв) жил тутамд визээ сунгуулах шаардлагатай болох юм. Мөн энэ нь АНУ-д шинээр ирж суралцах оюутнуудын тоонд нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.

Ийнхүү визний хугацааг богиносгож буй шалтгааныг АНУ-ын Дотоод хэргийн яам үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлажээ. Тодруулбал, 

  • АНУ-ын Төрийн департаментаас гаргадаг терроризмыг санхүүжүүлэгч улсуудын жагсаалтад багтсан (Иран, Сири, Судан, Хойд Солонгос гэх мэт)
  • Мөн визний хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн тоо нь 10 хувиас дээш байгаа орнуудыг хязгаарлалтад багтаажээ.

Визээ хэтрүүлдэг хүмүүсийн дийлэнх нь Хятад, Энэтхэг, Бразил, Канадын иргэд байдаг ч эдгээр улс дээрх хязгаарлагтад багтаагүй байгаа юм.

Трампын засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа 2021 оны нэгдүгээр сард дуусах тул шинээр боловсруулсан саналыг олон нийтэд танилцуулж, эцэслэн батлахад хэдхэн сар үлдээд байна. Хэрэв ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулбал оюутны визийг хязгаарлах санал дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй юм. 

Эх сурвалж: VOX

Холбоотой мэдээлэл: АНУ-д суралцаж буй гадаад оюутнуудтай холбоотой 5 ЧУХАЛ БАРИМТ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
22 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
22 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
4
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.