Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дональд Трамп Шимэгч киног Оскарын шилдэг киногоор шалгарсанд эгдүүцэв


Шимэгч киноны уран бүтээлчид Оскарын дөрвөн гол номинацид шилдгээр шалгарч, Академийн түүхэнд анх удаа гадаад хэлээр гарсан бүтээл шилдэг киногоор шалгарсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 92 дахь удаагийн Академийн шилдэг бүтээлээр тодорсон Шимэгч киног шүүмжилжээ. 

Тэрбээр өчигдөр Колорадо мужид сонгогчидтойгоо уулзахдаа "Энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслол ямар тааруухан байв аа, үзсэн биз дээ та бүхэн? Шилдэг бүтээл нь Өмнөд Солонгосын кино. Ямар новш нь болоод байгаа юм бэ? Бид Өмнөд Солонгостой гадаад худалдааны тал дээр хангалттай олон асуудалтай байгаа. Гэтэл нэмээд шилдэг киноны шагнал өгчихлөө. Энэ сайн зүйл гэж үү? Би лав хэлж мэдэхгүй байна" гэж ярьжээ. 

Мөн тэрбээр хэзээ ч Брэд Питтийн дэмжигч байгаагүй гэдгээ хэлээд амжжээ. Жүжигчин Брэд Питт Оскарын шилдэг эрэгтэй туслахын дүрийн шагналыг гардаж авахдаа "Тэд надад үг хэлэх 45 секунд байгаа гэж хэлсэн. Сенатаас Жон Болтонд үг хэлэхэд өгсөн хугацаанаас ядаж л 45 секундээр илүү юм гээч" хэмээн хошигносон билээ. 


Дональд Трампын шүүмжлэлд Академи болон Шимэгч киноны уран бүтээлчид ямар нэгэн хариу тайлбар хэлээгүй байна. Харин Шимэгч киног дистрибьютор хийсэн Neon компани Трампын үг хэлж буй бичлэгийг твиттерт RT хийхдээ "Ойлгомжтой, тэр уншиж чаддаггүй юм байна" гэх тайлбар бичжээ. 

Эх сурвалж: Buzzfeed News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
11
0
0
0
1
3
5

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.24 202.126.88.157

Trump, Jenco, Khurelsukh, Zandanshat, Zembabve, Venesual, bugd adilhan hiirhegchidshd

0 Хариулах


Зочин 2020.02.24 162.220.220.60

Yalgawarlaad bn delhiin shildeg gesen shagnaliig zowhon Europe chuud awah yum bol olon ulsiin ner hundee aldah biz

0 Хариулах


Зочин 2020.02.24 150.129.142.37

"Трампыг ойлгож байнаа яагаад гэвэл тэр уншиж чаддаггүй юм чинь" гэвэл илүү утгандаа дөхөж байна.

0 Хариулах


Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020.02.22 139.5.218.226

Уран бүтээл Трампын мэддэг дангийн жаа биш дээ. Оросыг дууриаж Америкийн урлагт хорио тогтоох гэвэл ёстой нэг бүтэхгүй юмны нэг байх аа.

0 Хариулах


Зочин 2020.02.22 192.82.76.65

Мексик гаралтай кино найруулагчидын оскар авсан кино хэд байдгийг мэдвэл ч...

0 Хариулах


Зочин 2020.02.21 103.10.22.93

Ydaj l Yrunhiilugch ene ter eldviin ymnuudaasaa hamaarahgvi Shudraga Shagnal Garduuljee

1 Хариулах


Зочин 2020.02.21 202.126.89.39

Oilgoj bolnoo, ugasa unshij chaddaggui ym chin... Gj orchuulval arai dr ymu

2 Хариулах