UBLife Logo
Дэлхий

Дональд Трампыг твиттер, фэйсбүүк, инстаграм, снапчатаас түр хугацаагаар блокложээ

Б.Саруул
Б.Саруул
Дональд Трампыг твиттер, фэйсбүүк, инстаграм, снапчатаас түр хугацаагаар блокложээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Капитолын ордонд болсон үйл явдлыг дэмжсэн агуулгатай мэдэгдэл хийж, YouTube-д бичлэг цацсаны дараа сошиал медиа платформууд Трампын хаягийг түр хугацаагаар хааж байгаагаа ээлж дараалан мэдэгдлээ. 

Твиттер компани Трампын гурван жиргээг нийгмийг хүчирхийлэл, талцалд уриалсан агуулгатай хэмээн үзэж дагагчдад нь харагдахгүй болгожээ. Мөн ерөнхийлөгчийн хаягийг 12 цагийн хугацаатай хаахаар болсноо мэдэгдсэн бөгөөд энэ хугацаанд дээрх гурван жиргээг устгахгүй бол хоригоо үргэлжлүүлнэ гэжээ. 

Үүний дараахан Фэйсбүүк компани өөрийн мэдэлд байдаг фэйсбүүк, инстаграм, снапчат платформуудад Дональд Трампын хаяг болон #StormTheCapitol хэштаг бүхий контентуудыг 24 цагийн хугацаатай блоклох шийдвэр гаргаснаа зарлаад байна. 

Өөрөөр хэлбэл, Доналд Трамп энэ хугацаанд дээрх платформуудад ямар нэгэн пост оруулах эрхгүй гэсэн үг юм. 

Иймэрхүү үйл явдалд төдийлөн хариу өгдөггүй YouTube Дональд Трампын оруулсан бичлэгийг өөрийн платформоос устгажээ. 

Эх сурвалж: Daily Mail, TechCrunch

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.