Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Dreamers' Day: "Далайн эрэг дээрх ганцаар шөнө" киног үзэх 9 шалтгаан


Та бүхэн энэ долоо хоногт сонин содон кино үзэж, амралтын өдрийг сайхан өнгөрүүлмээр байна уу? Тийм бол "Dreamers' Day" кино өдөрлөгийн "Далайн эрэг дээрх ганцаар шөнө" киног санал болгож байна.

1. Уг киноны гол дүрийг Солонгосын үзэсгэлэнт жүжигчин Ким Минь-хи бүтээсэн бөгөөд түүнийг хүмүүс "The Handmaiden" гэх 2016 оны киногоор нь маш сайн мэддэг билээ. Харин "Далайн эрэг дээрх ганцаар шөнө" кино 2017 онд нээлтээ хийсэн юм.

2. Нээлтээ хийсэн даруйдаа кино Rotten Tomatoes дээр 92 хувийн үнэлгээ авч, үзэгчдийн үнэлгээгээр 8/10 гэх үнэлгээг хүртсэн.

3. Ким Минь-хи уг киногоороо 67 дахь удаагийн Берлиний Олон Улсын Кино Наадмаас "Шилдэг эмэгтэй дүр"-ийн "Мөнгөн баавгай" шагналыг хүртсэн юм. Мөн найруулагч Хон Сан Су "Алтан баавгай" төрөлд нэр дэвшсэн юм.

4. 2017 оны БНСУ-ын шилдэг 10 кино төрөлд багтаж, шагнал хүртсэн. Мөн Иерусалимын кино наадмын "Шилдэг гадаад кино" төрөлд ч шагнал хүртжээ.

5. Найруулагч Хон Сан Су бол бидний сайн танил билээ. "Nobody's Daughter Haewon", "Tale of Cinema", "Oki's Movie", "The Day He Arrives", "Right Now, Wrong Then" зэрэг олон арван бүтээлүүд нь Солонгосын кино урлагийн түүхэнд мөрөө үлдээж яваа юм. Түүний зураг авалтын хэв маяг цаанаа л эгэл бас бодит байдлыг тусгасан өнгө аястай байдаг. Дүрүүд гудмаар алхаж, номын дэлгүүр, кафе, сургууль, зочид буудлаар явж, ярилцаж, сөжү уун, дотно харилцаанд орох гэх мэтээр илүү дутуу фантазгүйгээр дэлгэц дотор амьдардаг нь түүний онцлог юм.

6. Киноны үйл явдал бол нэгэн жүжигчин бүсгүй өөрийн гэсэн гэр бүлтэй кино найруулагчид сэтгэл алдарч, түүний дараа гадаад руу явж, төрсөн хотдоо эргэн ирж буй тухай юм. Гэхдээ сонирхолтой нь кино найруулагч Хон Сан Су, жүжигчин Ким Минь-хи нар амьдрал дээрээ болздог бөгөөд 2015 онд "Right Now, Wrong Then" киноны дараагаас эхэлсэн гэж үздэг.

7. Кино найруулагчдын зүгээс уг киног "Онгорхой шарх шиг бүтээл" хэмээн нэрлэсэн байдаг. Бүх зүйлийг нь, мэдрэмжийг нь харж бас үзэж буй хүн өөрөө ч мэдэрч болох кино. Өгүүлэмж нь шууд шулуун юм шиг мөртлөө бас нууцыг өөртөө агуулсан байдаг. Бяцхан ганцаардмал ертөнцдөө амьдарч буй хүн бүрийн үзэх кино.

8. Үйл явдал бага, нэг хүн дээр хэт төвлөрсөн "хувийн" бүтээлийг сонирхон таашаадаг хүмүүсийн хувьд энэ кино гайхалтай сонголт болно. Мэдээж өмнө нь тийм төрлийн кино үзэж байгаагүй хүмүүс энэ кино заавал сонирхож үзэх хэрэгтэй. Сэтгэл мэдрэмжийг энэ кино шиг илэрхийлж, нээлттэй өгүүлэх бүтээлүүд ховор биз ээ.

9. Уг кино арваннэгдүгээр сарын 9-нд буюу энэ бямба гарагт Dreamers' Day кино өдөрлөгийн хүрээнд iCinema кино театрт монгол хадмал орчуулгатай хүрэх гэж байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
"Шимэгч" кино олон улсын зах зээлээс хамгийн их ашиг олсон гадаад кино боллоо
2
2019.11.06
UB LIFE-ийн түүхүүд: Хүмүүсийн амьдралд "аймаар" дурсамж үлдээсэн 12 аймшгийн кино
3
2019.11.05
Т.Бархүү: Маш сайн хийцтэй мюзикл киноны ард л гарчихмаар байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: Эрчүүдийг баярлуулах (тийм ч хэцүү биш ) 10 энгийн зүйл
2
2 цагийн өмнө
Энэ арваннэгдүгээр сард үзэх шинэ, өвөрмөц 11 кино
3
6 цагийн өмнө
"Шимэгч" кино олон улсын зах зээлээс хамгийн их ашиг олсон гадаад кино боллоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Guuna 4 өдрийн өмнө 64.119.25.192

Mundag shuu Anhzaya <3

0 Хариулах