Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers' Day: "Систем сүйтгэгч" кино ҮНЭГҮЙ гарна


10 сарын 17 буюу энэ бямба гарагт Тэнгис кино теарт Dreamers' Day кино өдөрлөг болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хүргэж байна.


1. Кино сонирхогч, дурлагч хэн болгонд санал болгох "Dreamers' Day" кино өдөрлөгийн ээн долоо хоногийн үзвэрээр Германы алдартай бүтээл болох "Систем сүйтгэгч" гарах гэж байна.

2. 9 настай огцом ууртай Бенни охин Германы хүүхэд хамгааллын үйлчилгээний бүх хэсгээр аялж буй түүхийг та эндээс үзнэ. Заримдаа элдэв систем, тогтолцоо гэхээсээ илүү хүнд хүнээ гэсэн хайр халамж, тэр хүнийг ойлгох сэтгэл л хэрэгтэй байдаг гэх санааг өгүүлэхийг зорьжээ.

3. 69 дэх удаагийн Берлиний кино наадмаас Мөнгөн баавгайг Альфред Бауэрын нэрэмжит шагналыг хүртсэн бүтээл.

4. Найруулагч Нора Фингшайдын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Тэрээр өмнө нь таван бэсрэг уран сайхны кино, хоёр баримтат киног хийсэн байдаг.

5. 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос Герман улсыг төлөөлөн нэр дэвшсэн.

6. 2018 оны Ле Арк Кино Наадмын “Өрнөж буй бүтээл” шагнал хүртсэн.

7. 2019 оны Улаанбаатар олон улсын кино наадмын "Онцлох орон" болох Германы кино үзвэрээр Монголын үзэгчдэд хүрч байсан.

8. Хамгийн гоё нь энэ кино үнэгүй гарна. Тэнгис кино театрт 10 сарын 17-ны 16 цагт уулзацгаая.

Трейлер: 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.