Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дундговийн Цагаан суварга орчмын байгаль орчныг хамгаалах ажлыг эхлүүлжээ


Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид, аялагчид олноор очих болсон Дундговийн Цагаан суварга орчмын унаган байгаль эко системийг яаралтай хамгаалалтад авах талаар аймаг, сум орон нутгийн холбогдох албаныхан анхаарлаа хандуулж байгаа.

Байгаль орчны мэргэжлийн хүмүүс Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг Монголд төдийгүй төв азийн бүс нутагт ховорд тооцогдох тогтоц тул нэн яаралтай Улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалыг эхнээс нь зүй зохистой хөгжүүлэх талаар тодорхой саналууд тавьж байгаа билээ. Тухайлбал дээр нь машин гарахыг зогсоож машин, явган хүн очих бүсийг тогтоох, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах анхааруулга хйих, механикаар хөрс, ургамал, шаварлаг тогтцын элэгдэл үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авах зэрэг тодорхой арга хэмжээ авахыг санал болгоод байгаа билээ.

Цагаан суваргын байгаль хамгаалалтын талаар 2019 оноос эхлэн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өлзийт сум, “Дэл уулын гайхамшиг” ТББ зэрэг байгууллагууд хамтран тодорхой ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ жил Өлзийт сумын байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Цагаан суварга дээр Хамгаалалтын ажилтны байр барьж, хэт замбараагүй байсан олон замыг цэгцлэн хаалт замын хаалтын шон босгож зохих тэмдэглэгээнүүд хийв. Өнгөрсөн жил аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хөрөнгөөр нойл, сурталчилгааны самбар зэргийг хийлээ.

Цаашид тохижилтын энэ ажил үргэлжилж аялагчдын отог байгуулах, аюулгүй байдлын болон мэдээллийн самбар байршуулах зэрэг ажлууд хийгдэх юм. Мөн 2020 онд Цагаан суварга, Дэл уулын түүх соёлын газрын хамтаар Улсын тусгай хамгаалалтад авагдах, Дэл уулыг кадастрын улсын бүртгэлд оруулахаар ажиллаж байгаа болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.26
Хойч үе маань хэзээ ч харахгүй байж магадгүй аюулд ороод буй 10 амьтан
2
2024.02.23
НАСА-тай хамт нарны дүрсийг судлах уу?
3
2024.02.15
National Geographic: Дэлхийн дулаарал бидний амьдралд
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.